Туркэд төгсөгчдийн хамтын ажиллагааны нийгэмлэгээс санаачлан гадаадад төгсөгчдийн холбоодын төлөөллүүд уулзлаа. ХБНГУ, ОХУ, БНХАУ, БНСУ, БНТУ, АНУ, Япон, Шинэ Зеланд, Австрали, Унгарт төгсөгчдийн холбооноос уулзалтад оролцов.
Уулзалтын эхэнд холбоо тус бүр үйл ажиллагаагаа товч танилцууллаа. Өчигдөр болсон энэ уулзалтын зорилго нь гадаадад төгсөгчдийн холбоод цаашид хэрхэн хамтарч ажиллах талаар санал солилцох, хамтран хэрэгжүүлэх төслүүдээ сонгон шийдвэрлэх байсан юм.
ЗХУ болон ОХУ-д манай улсын 60 мянган оюутан дээд боловсрол эзэмшин, эх орондоо иржээ. Иймд тус холбоо гадаадад төгсөгчдийн хамгийн том холбоо юм. 1926 онд анхны монгол хүн Германыг зорьсноос хойш Монголчууд тус улсад дээд боловсрол эзэмших болсон.
Харин 1993 онд Монголоос анхны цөөн оюутан Туркийг зорьсон түүхтэй. Энэ мэтээр монгол залуус олон оронд Засгийн газрын тэтгэлэг болон хувийн зардлаар суралцаж байна.
Дээр дурдсан орнуудад их сургууль төгссөн залуус өнөөдрийг хүртэл өөр өөрсдийн холбоог байгуулан ажиллаж байна. Харин хамтарсан төсөл хэрэгжүүлсэн туршлага үгүй. Иймд цаашдаа холбоод хамтран ажиллаж, гэр хороолол, орон нутгийн хүүхдүүдэд гадаадад суралцах боломжийг танилцуулах, суралцсан орон бүрийнхээ түүх соёлыг таниулах “Соёлын наадам” хамтран зохион байгуулах, манай улсад тун цөөн хүн эзэмшсэн мэргэжлүүдийг (нян судлаач, био технологич гэх мэт) ахлах ангийн сурагчдад таниулан, мэргэжлээ зөв сонгоход нь туслах зэргээр хамтран ажиллах боломжтойг онцоллоо.