Унгарын алдарт хөлбөмбөгчин Ференц Пушкашийн нэрэмжит “Пушкаш” мэргэжлийн хөлбөмбөгийн сургуульд бүтэн жилийн хугацаатай суралцах боломжтой Монгол хүүхдүүдийн нэрс тодорлоо.
Өнгөрсөн сард явагдсан “Пушкаш" академиийн сонгон шалгаруулалтад клуб болон хөдөө орон нутгийн залуу хөлбөмбөгчдөөс бүрдсэн 50 гаруй хүүхэд оролцсон.
Сонгон шалгаруулалтын хариу гарахад Дархан-Уул аймгийн П.Ууганбаяр, “Дэрэн” клубийн А.Дөлгөөн нар тэнцжээ. Ийнхүү Монгол хүүхдүүд дэлхийд алдартай мэргэжлийн хөлбөмбөгийн сургуульд суралцах боломж хоёр дахь жилдээ нээгдлээ.
Гэхдээ эдгээр хүүхдүүд Унгарыг зорих эсэх нь тухайн тоглогчийн багийн зөвшөөрлөөс хамаарах юм байна.