Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил өчигдөр Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-ын Ардчилсан институц, хүний эрхийн алба (АИХЭА)-ны Сонгууль ажиглах багийн тэргүүн, элчин сайд Гээрт-Хинрич Арэнсийг хүлээн авч уулзав.
Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн асуудлаар ярилцжээ.
ЕАБХАБ-ын АИХЭА 2013 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль, 2016 онд Монгол Улсын Их Хурлын сонгуулийг тус тус ажиглаж байсан.
Харин энэ удаад ЕАБХАБ-ын гишүүн 20 орны 30 ажиглагч урт хугацаанд буюу өнгөрсөн тавдугаар сарын 22-ноос ирэх долдугаар сарын 5-ыг дуустал манай улсад ажиллана.