Улсын нэгдүгээр төв эмнэлгийн удирдлагууд Тайваний Үндэсний Их Сургуулийн Эмнэлгийн төлөөлөгчидтэй хамтран ажиллахаар санал солилцжээ.
Талууд мэдрэлийн эмнэлзүйн чиглэлээр хамтран ажиллахаар болсон бөгөөд УНТЭ-ээс хоёр эмчийг сургахаар болсон байна.
Уулзалтын үеэр манай эмнэлгийн зүгээс эрүү нүүрний мэс заслын чиглэлээр хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. Цаашид хоёр тал хамтран ажилласнаар эмч мэргэжилтнүүдийг сургах, харилцан туршлага солилцох зэрэг олон боломжууд бий болж байна.
Тайваний Үндэсний Их Сургуулийн Нэгдсэн Эмнэлэг нь эрүүл мэндийн бүх чиглэлээр үйлчилгээ үзүүлдэг бөгөөд зүрх судас, цээжний хөндийн нээлттэй мэс засал, нөхөн үржихүйн үр шилжүүлэн суулгалт, эрхтэн шилжүүлэн суулгалтын чиглэлээр улсдаа тэргүүлдэг юм байна.