2017 оны NBA-ийн драфтын үйл ажиллагаа өнөөдөр болж өндөрлөлөө. Энэ оны драфтын эхний сонголтыг Бостон Селтикс баг хийх ёстой байсан ч тэд энэ эрхээ Филадельфи 76 багтай сольсноор Филли эхний сонголтыг хийхээр болсон билээ. Улмаар тэд Вашингтоны их сургуулийн холбон тоглогч Маркелл Фүлцийг сонгон авлаа. Тэд ийнхүү шууд гараанд гарах шилдэг холбон тоглогчийг эгнээндээ нэгтгэлээ. Харин 2 дах сонголтыг Лос Анжелес Лэйкерс баг хийсэн бөгөөд тэд мөн л холбон тоглогч сонгон авлаа. Удаан хугацаанд хэвлэл мэдээллийн гол шуугианы эзэн болоод байсан Калифорнийн их сургуулийн холбон тоглогч Лонзо Боллыг тэд эгнээндээ нэгтгэсэн юм.
Драфтын өмнөхөн тэд холбон тоглогч Д’Анжело Расселлыг Брүүклинрүү явуулсан нь Боллыг авахаар болсныг олон нийтэд тодорхой болгоод байсан билээ. Харин 3 дах сонголтыг Бостон Селтикс баг солилцоо хийснийхээ дагуу сонгохоор болсон бөгөөд тэд Дюкийн их сургуулийн довтлогч Жэйсон Татумыг эгнээндээ нэгтгэлээ. Энэ тоглогчийг сонгон авснаар тэд Индиана Пэйсерс багтай солилцоо хийхээр ярилцаж эхэлсэн бөгөөд харамсалтай нь энэ яриа хэлэлцээр төдийлөн амжилт олсонгүй, гацаанд ороод байгаа гэнэ.
Харин 4 дэх сонголтыг Финикс Санс баг хийсэн бөгөөд тэд Канзасын их сургуулийн довтлогч Жош Жексоныг авлаа. Мөн 5 дах сонголтыг Сакраменто Кингс баг хийж, Кентакигийн их сургуулиас хамгаалагч Де’Аарон Фоксыг авсан юм.
Харин Драфтын үеэр болсон томоохон солилцоо Чикаго Буллс болон Миннесота Тимберволвес багуудын хооронд боллоо. Хамгаалагч Жимми Батлерыг Миннесотад өгч, оронд нь Зак Лавин, Крис Данн болон драфтын 7 дах сонголтуудыг нь Буллс авсан юм. Ийнхүү Жимми Батлер Чононуудын эгнээнд нэгдэж, Тимберволвес Плэй-Оффт өрсөлдөх аюултай баг болж чадлаа. Харин Буллс дахин сэргээн босголтыг эхлүүлэх нь тодорхой болж байна.