Монголын бүх аймгийн төвийг холбосон, өндөр хурдны шилэн кабелийн сүлжээгээр дамжуулан алсын зайнаас хавдрыг оношилно.
Энэ үйлчилгээг үзүүлэх цогц систем болох “Moment” (Mongolian medical network) төслийг Хавдар судлалын Үндэсний төв, “Мэдээлэл холбооны сүлжээ” төрийн өмчит компани хамтран хэрэгжүүлж эхэллээ.
Харилцаа холбооны технологийн дэвшлийг ашиглан, олон улсад нэвтэрсэн, оношилгооны энэ арга зүйг хэрэгжүүлснээр хорт хавдартай байж болзошгүй иргэдийг алсын зайнаас буюу интернэтээр оношилно.
Энэ нь цаг хугацаа, зардал хэмнэх ач холбогдолтой юм байна. Орон нутгийн иргэд аймгийнхаа нэгдсэн эмнэлэгт оношлуулахад ХСҮТ-ийн эмч нарын баг Улаанбаатараас холбогдон, тэр дор нь оношилж, зөвлөгөө өгч үйлчлэх юм байна.
Иргэд аймгийнхаа нэгдсэн эмнэлэгт оношлуулахад ХСҮТ-ийн эмч нарын баг Улаанбаатараас холбогдон, тэр дор нь оношилж, зөвлөгөө өгч үйлчилнэ.
Одоогоор орон нутгийн эмнэлгүүдэд хавдрын анхан шатны оношилгоог л хийдэг. Иргэд Улаанбаатарт ирж, бүрэн шинжилгээнд хамрагдаж, оношоо баталгаажуулахад дунджаар нэг сар зарцуулдаг байна. Хавдрыг оношлоход зургаагаас найман төрлийн нарийн мэргэжлийн эмч оролцдог. Орон нутагт мэргэшсэн эмч нар хомс байдгаас өвчин хүндэрдэг аж.
Мөн оношлуулсны дараа жилд 3-6 удаа Улаанбаатарт ирж, тогтмол үзлэг, давтан эмчилгээнд ордог. Энэ нь өвчтөнд, сэтгэл санаа, цаг хугацаа, санхүүгийн хүндрэл учруулахаас гадна ХСҮТ-ийн ачааллыг нэмэгдүүлдэг.
“Орон нутаг, алслагдсан дүүргүүдийн өвчтөний оношийг эцэслэн баталгаажуулахаар шинжилгээний хариуг биет хэлбэрээр Улаанбаатар луу хүргүүлдэг байсан бол дээрх төсөл хэрэгжсэнээр шинжилгээний хариу, рентген зураг, дурангийн болон эхо оношилгооны видео бичлэг, томографийн зураг зэрэг багтаамж ихтэй, дүрсэн мэдээллийг өндөр нягтралтайгаар шуурхай дамжуулна. Бид эндээс хавдар хортой, хоргүй эсэх, шаардлагатай эмчилгээ, зөвлөгөөгөөр хангана” гэж Хавдар судлалын үндэсний төвийн захирал Ж.Чинбүрэн хэллээ.
Аймгуудын нэгдсэн эмнэлгүүдэд хавдрын оношилгооны талаарх эмч нарын зөвлөгөөн зохиодог давтамжийг багасгаж, 14 хоног тутам алсын зайнааас ХСҮТ-ийн нарийн мэргэшсэн эмч нар видео хурал зохион байгуулж, цаг алдалгүй туслалцаа үзүүлнэ.
Өнөөдөр болсон нээлтийн үеэр Сүхбаатар, Завхан аймгийн нэгдсэн эмнэлэгтэй шууд холбогдон, иргэдэд үзлэг хийж, зөвлөгөө өгөн, сүлжээг туршлаа.
Ц.Мөнхжин