Бээжин, дэлхийн худалдааны байгууллага (ДХБ) хоёрыг хамтад нь шүүмжилсэн АНУ-ын худалдааны төлөөлөгч (United States Trade Representative) Хятад улсад “Зах зээлийн эдийн засаг” гэсэн шошго зүүх нь эргээд ДХБ-д сүйрлийн уршигтай хэмээн анхаарууллаа. Дэлхийн худалдааны байгууллагаас маргаан шийдвэрлэдэг тогтолцоог АНУ өөрчлөх зорилготой тухай роберт Лайтхайзер лхагва гарагт Конгресст тайлбарлав. Тэрбээр дэлхийн худалдааны шүүхэд мэдүүлж буй олон гомдлын гол бай нь анУ болж хувирсан явдлыг шударга бус хэмээн үзэж байна.
АНУ-ын худалдааны төлөө лөгч өнгөрсөн арванхоёрдугаар сард Хятад улсаас Европын холбоо, АНУ-ын эсрэг мэдүүл сэн заргыг онцгойлон авч үзлээ. “БНХАУ-ыг зах зээлийн эдийн засаг гэж үзэх ёстой болж байгаа нь ДХБ-д тулгарсан хамгийн ноцтой хэрэг” хэмээн ноён Лайтхайзер тайлбарлав. “БНХАУ-ын зах зээлийн бус статустай холбоотой базаахгүй шийдвэр нь ДХБ-д сүйрлийн уршигтайг шууд хэлье” хэмээн тэрбээр мэдэгдсэн юм.
АНУ холбогдох ямар арга хэмжээ авах талаар ноён Лайтхайзер тодорхой дурдсангүй. Гэхдээ “ДХБ цаашид зөв юм хийх байх” хэмээн найдаж байгаагаа өгүүллээ. Уг анхааруулга нь Дэлхийн II дайны дараа АНУ-ын дэмжлэгтэй байгуулсан ДХБ зэрэг олон талын оролцоот байгууллагуудтай тогтоосон Вашингтоны харилцааг Трампын Засгийн газар эргэн хянах гэж буйн дохио боллоо.
Ноён Трамп Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанийн үеэр АНУ-ыг ДХБ-аас гаргах талаар дуугарсан удаатай. Ерөнхийлөгч болсноос хойш ярианы өнгө зөөлөрсөн ч Женевт байрладаг олон улсын байгууллагад таагүй ханддаг хэвээрээ.
Ноён Лайтхайзер ч ДХБ-ыг эртнээс шүүмжилж ирсэн хүн. Тэрбээр тус байгууллага, Хятад хоёрт АНУ “чангахан дуугарч байх” ёстой талаар тайлбарлаж байсан юм. “Вашингтон ДХБ-ын дүрэм журамд өөрийн бодолгүй, дуулгавартай боол маягаар захирагдахаа эцэслэх хэрэгтэй хэмээн тэрбээр 2010 онд Конгресст бичгээр өгсөн мэдүүлэгтээ уриалжээ.
ДХБ дахь Хятадын зах зээлийн эдийн засгийн статус ч ноён Лайтхайзерын хувьд мэргэжлийн сэдэв. Тэрбээр АНУ-ын ган төмөрлөгийн үйлдвэрлэлийн салбарт демпингийн хэрэг шийдвэрлэх замаар өөдлөн дэвжих замаа зассан, урьд нь худалдааны хуульч байсан нэгэн.
ДХБ-д 2001 оны арванхоёрдугаар сард нэгдэх үед байгуулсан хэлэлцээр ёсоор, демпингийн хэрэг шийдвэрлэх тохиолдолд БНХАУ-ыг зах зээлийн эдийн засгийн статустайд тооцох учиртайг Бээжин тайлбарладаг. Гэтэл тус улсыг зах зээлийн бус статустайд тооцсор байгаа нь АНУ болон бусад улс демпингтэй тэмцэх зорилгоор өндөр гааль татвар оноох, Хятадын компаниудын бараа бүтээгдэхүүнийг өртгөөс нь хямдаар худалдан авах нөхцөл үүсгэжээ.
ДХБ-ын маргаан шийдвэрлэх тогтолцоог өөрчлөх асуудлаар тус байгууллагын ерөнхий захирал Бразилын иргэн Роберто Азеведо болон бусад удирдлагатай яриа хэлэлцээ өрнүүлж байгаагаа ноён Лайтхайзер лхагва гарагт Конгресст гаргасан мэдүүлэгтээ тайлбарласан. “ДХБ-д тулгараад буй шийдвэрлэх ёстой гол сэдэв. Цаашид маргаан шийдвэрлэх тогтолцоонд үр дүнтэй өөрчлөлт гарна гэж бид найдаж байна” хэмээн тэрбээр бичжээ.
Гэхдээ ойрын хугацаанд ДХБ-ын нийт гишүүдийг хамарсан өргөн цар хүрээтэй өөрчлөлт гарч амжихгүй гэдгийг ноён Лайтхайзер өөрөө ч хүлээн зөвшөөрч байлаа.
Сонгуулийн кампанийн үеэр Ерөнхийлөгчийн амлаад байсантай харьцуулахад Трампын засаг захиргаа Хятадтай хийж буй худалдаанд бас ч болгоомжтой ханддаг болсон. Ноён Трамп сонгуулийн кампанийнхаа үеэр, 300 тэрбум ам.доллар хүрчихээд байгаа Бээжинтэй хийж буй худалдааны алдагдлыг зогсоохын тулд Хятадын бараа бүтээгдэхүүнд оноодог гааль татварыг өсгөхөөр сүрдүүлсэн. Мөн БНХАУ-ыг валютын зах зээлд санаатай хорон явуулга хийдэг хэмээн буруутгаж байв.
Энэ оны эхээр БНХАУ-ын удирдагч Ши Жиньпинтэй уулзах үеэрээ ноён Трамп худалдааны харилцаатай холбоотой бэрхшээлийг шийдвэрлэх 100 хоногийн төлөвлөгөө дэвшүүлж, Умард Солонгосын эсрэг арга хэмжээнд нэгдэх аваас Бээжинтэй нөхөрсөг харилцахаа амалж байв.
Уг уулзалтын үргэлжлэл болгон Вашингтон, Бээжин хоёр Хятадад гаргадаг АНУ-ын үхрийн махны экспортыг сэргээхээр өнгөрсөн сард тохиролцсон. Мөн АНУ-ын шингэрүүлсэн байгалийн хийг Хятадад экспортлох зэрэг бусад асуудлыг нааштай шийдвэрлэх суурь тавилаа.
Гэхдээ энэ бүхэн нь асуудлын ердөө ганц тал, цаашид хэлэлцэх шаардлагатай бусад олон асуудал байгаа талаар ноён Лайтхайзер лхагва гарагт тайлбарласан. Ялангуяа, АНУ-ын технологийн компаниуд Хятадад бизнесээ эрхлэхэд нь тулгарч буй шинэ саад тотгорыг арилгах асуудалд Вашингтон гол анхаарлаа хандуулж байгаа талаар худалдааны зөвлөх өгүүлсэн юм. “Дарамт их. Худалдааны алдагдал буураа ч үгүй байна” хэмээн ноён Лайтхайзер бичжээ.
Шон Доннан