АНУ-ын засаг захиргаа Катарыг тойрсон хямралыг намжаахын тулд Персийн булангийн орнуудад шахалт үзүүлж эхэллээ. Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч Хитер Науэрт эдгээр улс Катартай харилцаагаа тасалснаас хойш хоёр долоо хоногийн дараа санал зөрөлдөөнтэй гэх асуудлынхаа жагсаалтыг гаргасанд гайхаж буйгаа илэрхийлжээ. Тэрбээр “Цаг хугацаа өнгөрөх тусам Саудын Араб, Арабын нэгдсэн Эмират хоёрын авсан арга хэмжээ эргэлзээ төрүүлж байна. Катар үнэхээр терроризмыг дэмжсэнд санаа зовсон уу, эсвэл булангийн эрх баригчдын удтал хадгалсан гомдол ил гарав уу гэдэг нь тодорхойгүй” хэмээн мэдэгдэв.
Энэ сарын эхээр Саудын тэргүүлдэг бүлэг орон Катарыг алан хядлагыг санхүүжүүлдэг хэмээн буруутгаж, харилцаагаа тасалснаас хойш Вашингтон стратегийн холбоотнуудаа эвлэрүүлэх ородлого хийж эхэлсэн юм. Гэвч олонх шүүмжлэлийг няцаасан Катарын удирдлага эсрэг талыг бүс нутагтаа зонхилох үүргийг гартаа авах зорилготой хэмээн буруутгав. Брукинсийн хүрээлэнгийн шинжээч, Тагнуулын төв газрын ажилтан асан Брюс Ридл “Саудууд Катарыг хяналтаас гарсан тосгон гэж үзэж байгаа бол Эмират өрсөлдөгчөө гэж харж байна” хэмээв.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсон энэ долоо хоногт Мексик рүү айлчлахаа хойшлуулж, булангийн орнуудын Гадаад хэргийн сайд нартай утсаар ярилцаж, заримтай нь уулзалт хийлээ. Өнгөрсөн сард Саудын Арабт айлчлахдаа Ерөнхийлөгч Трамп терроризмын эсрэг нэгдсэн хүчин чармайлт гаргахыг уриалсан билээ. Вашингтонд суугаа Катарын Элчин сайд Месхал Аль Тхани “Эдгээр улс АНУ-ыг төөрөгдөлд оруулж, ийм арга хэмжээ авснаар Ерөнхийлөгч Трампын санаачилгад саад учрууллаа. Энэ бол терроризмтэй ямар ч холбоогүй. Манай улсын тусгаар тогтнолд заналхийлсэн явдал” хэмээн мэдэгдэв.
,Гэвч Төрийн департамент Катарын лоббиг үл хайхран АНУ сөргөлдөгч талуудыг Вашингтонд цуглуулж, эвлэрүүлэхэд зуучлахыг хүсэхгүй байгаагаа дурдаад одоохондоо шаардлагагүй гэж үзсэн байна. Вашинтоны зуучлалын талаар Арабын нэг дипломатч “Ийм зүйл болно гэж бодохгүй байна. Энэ бол арабууд өөрсдөө шийдэх ёстой, Арабын асуудал гэдгийг бүгдээр мэдэж байгаа” гэжээ. Эмиратын удирдлага саяхан тусгай гомдол санал гэгчийг боловсруулснаа удахгүй Дохад гардуулан өгнө гээд Катарын эсрэг эвслийн дөрвөн улстай зөвшилцсөнийг дуулгав. Дээрх хоёроос гадна Египет, Кувейт улсууд оролцсон, эвсэл Катарын зүгээс бодлогоо өөрчлөх эхний алхам хийх үүрэг авахыг шаардсан юм.
Катарын тал буулт хийхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн. Гэвч эн тэргүүнд буруутгасан асуудлууд, тухайлбал Катарыг бусдыг шүүмжилсэн сурталчилгаа хийж, дотоод хэрэгт нь хөндлөнгөөс оролцсон гэх мэт үг яриагаа баталсан нотолгоо гаргаж өгөхийг санууллаа. American Enterprise хүрээлэнгийн шинжээч Эндрю Боуэн Саудын Араб Эмиратаас илүү Катартай эвлэрэх хүсэлтэй байгаа бөгөөд тус улс зөрчлийг шийдэхэд зуучлах үүрэг гүйцэтгэх боломжтойг дурдаад “Абу Даби Доха хоёр давуу талаараа өрсөлддөг нь үзэл санааны үндсэн зөрчилд хүргэсэн” хэмээн дүгнэжээ.
Катар исламистуудын популист хөдөлгөөнийг улс төрийн зорилгодоо ашиглахыг эрмэлзэж байгаа бол Эмират ардчилсан биш боловч шашнаас ангид бодлогыг эрхэмлэдэг. Хоёр улсын аль алиныг Саудын Арабын адилаар угсаа залгамжилсан хаад удирддаг ба олон нийтийн эсэргүүцэл дэгдэх хөрс суурь бий. Пентагоны ажилтан Дов Закхэйм Катарын талаар АНУ-ын зорилго зөрчилтэй гээд “Нэг талаас терроризмыг дарах, Ираныг сөрөн зогсох байр суурьтай. Үүний тулд Катарт хатуу хандах ёстой. Нөгөө талаас эндэх Америкийн цэргийн баазыг нүүлгэх хүсэлгүй байгаа. Энэ нь цаг хугацаа шаардсан, үр ашиггүй, их зардал гарах арга хэмжээ” хэмээн тайлбарлав.
Албаныхны ярьснаар Катар Америкийн 11000 цэргийн албан хаагч байрладаг Аль Удэйд агаарын баазыг Вашингтонтой харилцаандаа хөшүүрэг болгон ашиглахыг оролддог аж. Ноён Ридл өнгөрсөн долоо хоногт маргаан ид өрнөж байх үед АНУ Катарт 12 тэрбум ам.долларын өртөгтэй байлдааны онгоцууд худалдсаныг тэмдэглэв. Тэрбээр цааш нь “Агаарын бааз бол Катарын гар дахь хөзрийн тамга. 2013 оноос хойш энэ бааз Сириэс эхлээд Афганистан дахь АНУ-ын цэргийн ажиллагааны чухал түшиц газар болсон. Хэрэв нүүлгэхэд хүрвэл ихээхэн зардал шаардаж, ажиллагаа тасалдах болно” гэсэн юм.
Катрина Мансон, Деметри Севастопуло