Франц, Итали, Британи зэрэг 24 орноор аялсныхаа дараа Хятадын жуулчин Ма Бо тансаг хөлөг онгоцонд тухлан Өмнөд туйлыг зорив. Тэрбээр хөлгийн жимд хөлсөө гарган завсар зайд нь үхрийн шарсан мах зооглосон авч гол оцон шувууны чуулганыг үзэж сонирхсон юм. Хятадын чинээлэг жуулчид адал явдал хайн эрсдэлтэй аяллыг сонгох нь нэмэгдсэн боловч дээд зэргийн үйлчилгээ шаардана. 43 настай чөлөөт ажил эрхлэгч Ма арванхоёрдугаар сарын аяндаа 22000 ам.доллар зарцуулсан агаад “Далай их давалгаатай байсан ч хөлөг тогтвортой хөвж, бид таван одтой үйлчилгээ авсан” хэмээн өгүүллээ.
Антарктикийн тур операторуудын холбооны мэдээгээр энэ жил Өмнөд мөсөн тивд аялах 46000 жуулчдын 12 хувийг хятадууд эзлэх болж, Австралийг ардаа орхин хоёрдугаарт бичигджээ. АН У- ын аялагчид гуравдугаарт орж байна. Хятадын иргэд Оросын Арктикийн бүсэд аялагчдын олонхыг бүрдүүлдэг бол Финландын Лапланд мужид нэг хоногоор ирдэг хятадуудын тоо 92 хувь өссөнийг албаны эх сурвалжууд мэдээлэв.
Дундад улсын чинээлэг хүмүүсийн хоёр туйлд аялах тоо өнгөрсөн онд эрс нэмэгдэж, ийм аяллын захиалга 22 сая орчим юанийн хөрөнгөтэй иргэдийн дунд гуравны нэгээр өссөнийг Олон улсын тансаг аяллын зах зээлийн холбоо тавдугаар сарын тайландаа дурдсан байна. Судалгаанд хамрагдсан хүмүүс дунджаар гадаадын 10 оронд аялсан ба Европын хотууд руу явах сонирхол буурсан нь харагдав. Hurun Report судалгааны фирмийг үндэслэгч Руперт Хугеверф “Одоо Эйфелийн цамхгийг дахин үзэх нь хангалттай биш. Түүний тухай хоёр дахиа ярих зүйл бараг байхгүй” хэмээн өгүүлсэн юм.
Ийм хандлагыг 36 настай график дизайнер Жемми Заны яриа нотолно. 2014 онд Антарктикийн аялалд 180000 юань зарцуулсан энэ хүн “Би олон жуулчинтай газар руу явах дургүй. Би газрыг сайхан гэж боддог байсан боловч үнэндээ тийм биш юм билээ” гэв. Хятадын Ctrip аяллын агентлагийн ажилтан Гуо Мин баян жуулчдын дунд мөсөн туйлын аяллын эрэлт түргэн өсөж буйг тэмдэглээд “Хөнгөн сорилттой аяллын бүтээгдэхүүнийг дээд зэрэглэлийн жуулчид хамгийн их сонирхдог” хэмээн тайлбарласан. Эдний тооцоогоор туйлын дундаж жуулчин 35-50 насны, аялалд 250000 орчим юань зарцуулах чадвартай байдаг гэнэ.
Ноён Гуо цаашид Антарктидын саналаа өргөжүүлэхээр төлөвлөж буйгаа яриад “Жишээ нь бид марофон гүйлт, зураг авалт тэр ч бүү хэл Өмнөд туйл дээр хурим зохион байгуулж чадна” хэмээв. Хятадын компаниуд Антарктидын зуны улиралд аяллаа санал болгож, хөлөг онгоцноос гадна цаг давчуу хүмүүсийг шууд нислэгээр энд авчирдаг. Жуулчид Хятадын туйлын станцуудыг үзэж сонирхох боломж бий. Бээжин мөсөн тивүүдэд газар нутгийн асуудал үүсгэдэггүй боловч нөлөөгөө өргөжүүлэхийг зорьж буй цаг үед аялал жуулчлал мөн адил хөгжиж байна. Өнгөрсөн сард 40 орны төлөөлөгч Бээжинд цуглаж, Антарктидын гэрээг хэлэлцсэн. Хятадын тал энд тав дахь станцаа барьж, нисэх зурвас байгуулахаар төлөвлөж байна.
Эхэнд өгүүлсэн хатагтай Ма ирэх онд Хойд туйлд аялахаа яриад “Амьдрал хоёр туйлтай байдаг” хэмээх Хятад ардын үгийг эш татсан билээ.
Том Ханкок