Нийслэлийн сонгуулийн хорооноос мэдээлэл өглөө.
Нийслэлийн есөн дүүрэгт 403 сонгуулийн хэсэг байгуулжээ. Сонгуулийн хэсгүүдийг төрийн өмчийн сургууль цэцэрлэг хорооны байруудад байгуулсан байна.
Хувийн өмчийн 28 байрыг түрээслэн 20 орчим сая төгрөг зарцуулсан аж. Нийслэлд болох сонгуулийн үеэр 4077 төрийн албан хаагч ажиллана. Тэд бүгд сургалтад сууж гэрчилгээ авсан байна.
Инженер шугам сүлжээ, тээвэр, хууль хяналтын байгууллагын ажилтнууд маргааш болох сонгуулийн үеэр ажиллана. Нийслэлд 936 мянган иргэн санал өгнө.
Энэ сарын 21-нд санал тоолох төхөөрөмжүүдэд туршилт хийж дуусчээ. Энэ удаагийн сонгуулиар харааны бэрхшээлтэй иргэдэд саналаа өгөх боломж олгон, брайл үсгийн фон бүхий хавтанг санал өгөх байруудад хүргүүлжээ.
Маргааш болох сонгуулиар МАН, АН, МАХН-аас нийт 4421 ажиглагч ажиллах юм. Мөн иргэний нийгэм, ТББ-уудын 86 ажиглагч сонгуулийн үйл явцыг ажиглахаар Нийслэлийн сонгуулийн хороонд бүртгүүлжээ.
Өнөөдөр зөөврийн битүүмжилсэн хайрцгаар иргэдээс санал авна. Нийт 5349 сонгогч саналаа өгнө. Тэдний саналыг 20.00 цаг хүртэл авах юм.
Мөн сонгуулийн өдөр цахилгаан эрчим хүч тасалдахаас сэргийлэн, гэр хорооллын санал авах байруудад цахилгааны нэмэлт эх үүсвэр байрлуулсан байна. 403 санал авах хэсгийн 30 хувьд нь ийм эх үүсвэр байрлуулжээ.
СЕХ-ноос Нийслэлийн сонгуулийн хороонд 1 тэрбум 370 сая төгрөгийг сонгуулийн зардалд шилжүүлсэн байна.