Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооны удирдлага Азийн сонгуулийн байгууллагуудын холбооны даргаар сонгогдон ажиллаж буй Филиппин Улсын Сонгуулийн Хорооны дарга ноён Ж.Андрэ Д.Баутиста тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзав.
Тэрээр Монгол Улсад анх удаа ирж, сонгуулийн ажиглалт хийхдээ, сонгуулийн санал хураалтын дүнг мэдээлж, дамжуулдаг, сонгуулийн автоматжуулсан системийг хэрхэн ашиглаж буй арга туршлагатай танилцах сонирхолтой байгаагаа илэрхийллээ.
Филиппин 2016 онд болсон сонгуулийн үеэр 54 сая сонгогчидтой байжээ. Тэр үеэр 92 мянган санал авах байр ажилласан байна. Филиппин Улсын сонгуульд нэр дэвшигчид 3 удаа мэтгэлцдэг, дахин сонгууль явуулдаггүй зэрэг онцлогтой ажээ.
Филиппиний сонгуулийн байгууллага дараагийн үеийн сонгуулийн автоматжуулсан системийг нэвтрүүлэх гэж байна.Тиймээс сонгуулийн автоматжуулсан системийг хэрэглэж буй монголын туршлагыг сонирхож байгаа аж. Тус улс манайхтай ижил төстэй санал авах, тоолох төхөөрөмжийг 2011 оноос хэрэглэж ирсэн.
Ноён Ж.Андрэ Д.Баутиста Монголд ирээд нэр дэвшигчдийн мэтгэлцээнийг ажиглаж, өнөөдөр санал авах зарим байрны үйл ажиллагаатай, мөн зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авч буйтай танилцана.
Сонгуулийн Ерөнхий Хорооны удирдлага өнөөдөр Дэлхийн сонгуулийн байгууллагуудын холбооны төлөөлөгчдийг мөн хүлээн авч уулзлаа.
Дэлхийн сонгуулийн байгууллагуудын холбоо 140 гаруй улсыг эгнээндээ нэгтгэсэн. Тус байгууллагын удирдлагууд гишүүн орнуудын сонгуулийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах, дэмжлэг түзүүлэх зорилгоор иржээ.