Ерөнхийлөгчийн сонгууль өнөөдөр 07.00 цагт орон даяар эхэллээ. Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд нийт 1983 хэсгийн хороонд нийт 1 978 298 сонгогч сонголтоо хийнэ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль эхэллээ. Нийслэлийн Чингэлтэй дүүргийн гуравдугаар хорооны 1939 дүгээр хэсгийн санал авах байранд 1904 хүн саналаа өгнө.
Тус санал авах байрны ахлах зохион байгуулагч Д.Ажмянган, Санал авах байр өглөө 07.00 цагт нээж, санал авах байрны гишүүд, намуудын болон төрийн бус байгууллагын ажиглагчдыг байлцуулан 25-ны өдөр зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал авсан иргэдийн саналын хуудсыг машинаар уншуулснаар эхэллээ.
Энэ лацтай хайрцгийн лацыг ажиглагчдын өмнө тайлж саналын хуудсыг машинд уншуулсан. Гэрээсээ гарах боломжгүй өндөр настан, өвчтэй иргэд болон сонгуулиар ажиллах 14 хүний саналыг урьдчилж авсан. Энэ жил саналаа өгсөн иргэдийн зүүн гарын долоовор хуруунд бэхэн тэмдэглэгээ хийж байгаа.
-Сонгогчдын нэрсийн жагсаалтад “Түр хасагдав” төлөвтэй байгаа иргэд саналаа яаж өгөх вэ?
-Харьяа хэсгийнхээ санал авах байранд ирж хаягаа нэрээ сэргээлгээд саналаа өгөх боломжтой. Иргэдийг сонгуульдаа идэвхтэй оролцож, саналаа өгөхийг уриалж байна.
07.10 цагийн байдлаар тус санал авах байранд өндөр настан голдуу иргэд тасралтгүй цувж саналаар өгсөөр байна.
Чингэлтэй дүүргийн гуравдугаар хорооны иргэн, өндөр настан Ж.Жамсран, би өөрөө Ардын их хурлын депутатаар олон удаа сонгогдсон, олон ч жил сонгуульд оролцсон. 94 настай намайг “Та зөөврийн хайрцгаар саналаа өгөх үү? гэж асууж байна. Яадаг ч байсан очиж саналаа өгнө өө” гэж хэлсэн.
Энэ гурван залуугийн хэн нь ч сонгогдсон улс орноо удирдаад явж чадна гэж бодож байна. Залуучуудыг саналаа идэвхтэй өгөөрэй гэж уриалъя.