Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гэргий Х.Болормаагийн хамт өнөөдөр 11.40 цагт Орос гуравдугаар сургуульд очиж, саналаа өглөө.
Тэрбээр саналаа өгсний дараа “Та бүхнийхээ энэ өдрийн амгаланг айлтгая. Ард иргэд маань сонгуульдаа идэвхтэй оролцоно гэдэгт итгэж байна. Сонгууль зохион байгуулагчид Сонгуулийн хуулийн дагуу иргэдийнхээ чөлөөтэй саналаа илэрхийлэх бололцоог хангаж сайн ажиллана гэж найдаж байна.
Удахгүй наадам болно. Бөхчүүд маань бяртай, морьд нь хурдтай, харваачид нь цэцтэй байхыг ерөөе. Сонгуулиа амжилттай хийгээд бүгдээрээ сайхан наадъя. Төр улсын маань ажил үйлс урагштай, түмэн олны маань амьдрал амгалан, бүтээл нь улам их байхын өлзийтэй байхын ерөөлийг өргөн дэвшүүлье” гэж хэллээ.