Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-ас нэр дэвшигч С.Ганбаатар гэргийн хамт өнөөдөр 12.30 цагт Баянзүрх дүүргийн 84 дүгээр сургуульд саналаа өглөө.
Нэр дэвшигч С.Ганбаатар санал өгснийхөө дараа “Эрхэм хүндэт сэтгүүлчид ээ, эрхэм хүндэт Монголын ард иргэд, ахан дүүс ээ. Монголын ард түмнээсээ сонгогддог энэхүү сонгууль бол эрх баригчдыг төрийн дээр сандайлсан хариуцлагатай сахилга баттай байлгах үндсэн хуулийн цорын ганц тогтолцоо билээ. Монголын улс төрд өнөөдөр хариуцлага, сахилга бат хамгаас чухал байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч өөрсдөө сахилга, хариуцлагыг чанга сахин хэрэгжүүлснээрээ Монголын улс төр, нийгэмд хариуцлага биежиж, ард иргэдэд сайхан амьдрал бий болно. Миний ард түмэнтэйгээ байгуулсан хариуцлагын гэрээгээ 100 хувь хэрэгжүүлж биелүүлэх болно гэдгээ илэрхийлье. Монголын минь заяа их ээ. Монгол Улсын тусгаар тогтнол мандан бадрал хүчирхэгжин мандана аа” хэмээн сэтгэгдлээ илэрхийлэв.