Монгол Ардын Намын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.
Сонгуультай холбоотойгоор нэг хүн хоёр иргэний үнэмлэхтэй байна хэмээн Ардчилсан Намаас нэр бүхий хүмүүс өөрсдийн нийгмийн сүлжээгээр мэдээлсэн.
Гэвч энэ нь иргэний үнэмлэхээ солиулахаар өгсөн хүнийх байсан. Ямар ч тохиолдолд нэг иргэнд хоёр өөр иргэний үнэмлэх байх ёсгүй гэдгийг Улсын бүртгэлийн ерөнхий газраас мэдээлсэн.
АН-ын нэр бүхий хүмүүс иргэдийн сэтгэл зүйд нөлөөлөх, баттай эх сурвалжгүй мэдээлэл тарааж байгааг мэдэгдэж байна гэв.
Мөн хуруун дээр тавьж буй тэмдэглэгээний талаар Монгол Ардын Намын ЕНБД Д.Амарбаясгалан "Хуруун дээр тэмдэглэгээ тавих шаардлагатай хэмээн Ардчилсан намаас санал гаргасны дагуу Сонгуулийн Ерөнхий хороо хүлээн авсан. Гэтэл одоо АН-аас хурууны тэмдэглэгээг угаахаар арилдаг гэж ярьж байна. Би өнөөдөр сонгуулиа өгчихөөд гурван удаа гараа угаахад хурууны тэмдэглэгээ арилаагүй байна" гэсэн юм.
Харин Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат "АН-аас нэр дэвшигч Х.Баттулгын сонгуулийн төв штабын ажилчид, менежер, хэвлэлийн төлөөлөгчид нь нийгмийг зүй бус, үймээн самуунд уруу татсан зүйл цахим сүлжээгээр маш их цацаж байна. Хэрэв сонгууль Ардчилсан намд сөрөг байдалтайгаар болох юм бол нийгэмд үймээн самуун, бужигнаан, бухимдал үүсгэх эрсдэлтэй байгааг ард түмэн, иргэд, сонгогчиддоо албан ёсоор анхааруулж байна" гэсэн юм.
МАН-ын нэр бүхий хүмүүс хийсэн мэдээллээрээ АН сонгуульд ялагдахаа мэдээд сонгуулийг хүчингүй болгох аргууд хэрэглэж байна гэдгийг мэдээлсэн юм.
Сонгуулийн цагаан хуудас худалдаж авсан, сонгуулийн штабад ажиллаж байгаа ухуулагч нарт гар хүрсэн, мөнгө тараах гэж яваад баригдсан гээд олон асуудалд АН-ыг буруутгаж байгаагаа тэд мэдээллээ.