Ерөнхийлөгчийн сонгуулийн ирцийн мэдээг 17.00 цагийн байдлаар СЕХ-ноос мэдээллээ.
Сонгуулийн ирц 17:00 цагийн байдлаар нийслэлд 44 хувь, улсын хэмжээнд 47.57 хувьтай байна. Харин аймгуудын дундаж 46.89 хувьтай байгаа аж.
Үүнээс хамгийн өндөр ирцтэй нь Баянхонгор аймаг. Тус аймагт нийт 105 хэсгийн хороонд 54390 хүн саналаа өгөхөөр бүртгүүлснээс 31468 хүн саналаа өгчээ.
Харин хамгийн бага ирцтэй нь Дорнод аймаг хэмээн СЕХ-ноос мэдээллээ. Дорнод аймагт 69 хэсэг ажиллаж байгаа бөгөөд саналаа өгөхөөр 50000 гаруй хүн бүртгүүлжээ. Тэгвэл эдгээрээс 17.00 цагийн байдлаар 18566 хүн саналаа өгсөн байна.