Бид Сонгинохайрхан дүүргийн 1786 дугаар хэсгийн санал авах байранд ажиглагчаар ажиллаж буй н.Цэцэгмаатай уулзлаа. Тэрээр 2008 оноос хойш ажиглагчаар ажиллаж байгаа юм байна.
Санал авах ажиллагаа хуулийн дагуу болж буй эсэхэд хяналт тавих нь ажиглагчдын гол үүрэг байдаг. Түүний ажиллаж буй хэсэгт Сонгуулийн тухай хуулийг зөрчсөн ямар нэг үйлдэл гарсан эсэх талаар тодруулахад “Саналаа өгсөн иргэд бүртгэлийн хуудсаа 100 мянган төгрөгөөр худалдах тухай улайм цайм ярьцгааж байна. Мөн хорооны дарга, ИТХ-ын дарга нар санал авах ажиллагаанд шууд оролцо, хууль зөрчи байна” гэв.
Мөн тэрээр иргэдийг төөрөгдүүлж байгааг анхаарууллаа. Санал өгсөн иргэдийн бүртгэлийн хуудсыг худалдаж авахдаа “Саналын хуудсаа аваад ир. Саналын хуудсыг чинь хараад бид чиний хэнд саналаа өгснийг мэднэ. Дараа нь мөнгө өгнө” гэж иргэдийг хуурч байна гэв.
Бүртгэлийн хуудас нь таны саналаа өгснийг батлах баримт юм. Тэрхүү баримтаас та аль нэр дэвшигчийг дэмжин, саналаа өгснийг тогтоох ямар ч боломжгүй юм. Мөн бүртгэлийн хуудсан дээр таны регистрийн дугаар, овог нэр гэх мэт хувийн мэдээллүүд байгааг анхаараарай.
ЦЕГ-ын удирдлагууд 19.00 цагт хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр бүртгэлийн хуудсыг худалдаж авсан зөрчил илэрсэн талаар мэдээлсэн юм.
Гэрэл зургийг Д.Жавхлантөгс