Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн дахин санал хураалт болох магадлал өндөр байна.
Учир нь урьдчилсан дүнгээр гурван нэр дэвшигчийн хэн нь ч олонхийн санал аваагүй байна. Тодруулбал, одоогийн байдлаар АН-аас нэр дэвшигч Х.Баттулга 503134, МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар 401241, МАН-аас нэр дэвшигч М.Энхболд 397930 санал авчээ.
Санал өгсөн сонгогчдын тоо 1.320.571 байна. Нийт 1962 санал хураах хэсгийн 1836 хэсгийн дүнг иржээ.
Дахин санал хураалтыг СЕХ 14 хоногийн дотор зарлан явуулна.
Манай улс Ерөнхийлөгчтэй болоод 27 жилийн нүүрийг үзэж байна. 1990 оны дөрөвдүгээр сард тухайн үеийн АИХ БНМАУ-ын Ерөнхийлөгч гэсэн албан тушаалыг буй болгон АИХ-ын тэргүүлэгчдийн даргаар ажиллаж байсан П.Очирбатыг Ерөнхийлөгчөөр томилж байсан нь БНМАУ-ын анхны бөгөөд сүүлийн Ерөнхийлөгч болсон түүхтэй.
Үүнээс хойш зургаан удаа Ерөнхийлөгчийн сонгууль болж, та бид төрийн тэргүүнээ сонгож байжээ. Тэгвэл өмнөх зургаан удаагийн сонгуульд дахин санал хураалт болж байгаагүй. Ийнхүү Ерөнхийлөгчийн сонгуулийн түүхэнд анх удаа дахин санал хураалт явуулахаар болж байна.