Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнгээр АН, МАН, МАХН-аас нэр дэвшигчдийн хэн нь ч олонхийн санал авч чадсангүй. Үүнтэй холбоотойгоор дахин санал хураалт явуулахаар боллоо.
СЕХ хуралдаж, дахин санал хураалтыг долдугаар сарын 9-ний өдөр явуулахаар тогтоол гаргалаа. Гадаадад байгаа иргэдийн санал хураалтыг долдугаар сарын 4-ний өдөр зохион байгуулна. Хамгийн олон санал авсан Х.Баттулга, М.Энхболд нарыг хоёр дахь санал хураалтад оруулахаар тогтоол гаргав.
Улсын баяр наадмыг зохион байгуулах хорооноос шинээр сонгогдсон Ерөнхийлөгч 10-нд тангараг өргөнө гэсэн тов гаргасан. Гэвч дахин санал хураалтын дүн 10-нд гарах тул шинэ Ерөнхийлөгч наадмаас өмнө тангараг өргөж амжихгүй байх магадлал өндөр байна.
Ингэснээр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ес дэх удаагаа наадмыг нээх магадлал тун өндөр байгаа юм.