NBA-ийн 2016-2017 оны улирлын шилдгүүдэд шагнал гардуулах ёслол өнөөдөр боллоо. NBA түүхэндээ анх удаа шагнал гардуулах ёслолыг бие даасан арга хэмжээ болгож явуулсан юм. Улирлын Үнэ цэнэтэй тоглогчид Кавай Леонард(Сан Антонио Спэрс), Жэймс Харден (Хьюстон Рокетс), Рассел Уэстбрук (Оклахома Сити Тандер) нар өрсөлдөж, Р.Уэстбрук улирлын MVP болов. Түүний хувьд улиралд 31,6 оноо, 10,7 самбар, 10,4 оновчтой дамжуулалт дунджилсан юм. Баг нь 47 хожил аван бүсийнхээ зургаадугаар байраар плей-оффт шалгарсан билээ.