Сонгуулийн өдөр Замын цагдаагийн албанд нийт 267 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 191 дуудлага бүртгэгдсэн бөгөөд осол, хэргийн улмаас 15 хүн гэмтсэн байна.
Ослын шалтгаан, хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээсэн дөрөв, автомашинтай мөргөлдсөн дөрөв, үл хөдлөх зүйл мөргөсөн хоёр осол тус тус бүртгэгджээ.
Зам тээврийн осолд 0-10 насны, зорчигч хэлбэрээр замын хөдөлгөөнд оролцсон таван хүүхэд өртсөн байна.
Цагдаагийн байгууллагаас гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 21 жолоочийг саатуулсан аж.
Иргэд бага насны хүүхдийг тээвэрлэхдээ тээврийн хэрэгслийн урд талын суудалд, өвөр дээрээ, хамгаалах бүс хэрэглэхгүй, цонхоор гар, толгойг нь гаргаж хөдөлгөөнд оролцсоны улмаас зам тээврийн ослын үед хүүхэд толгой, аарцаг нуруу, хөл, нүүрний хэсэг, цээж, хэвлийдээ гэмтэл авч эрүүл мэндээрээ хохирох болжээ.
Иймд иргэд бага насны хүүхдийг тээврийн хэрэгсэлд авч явахдаа арын суудалд хамгаалах бүс, хамгаалалтын суудал болон бусад аюулгүй байдлыг хангасан нэмэлт хэрэгсэл хэрэглэн, зөв тээвэрлэхийг Замын цагдаагийн албанаас зөвлөлөө.