Ерөнхийлөгчийн сонгуулийн талаар АН-ын удирдлагууд болон нэр дэвшигч Х.Баттулга нар мэдээлэл хийж байна.
УИХ-ын гишүүн Я.Санжмятав, Дахин санал хураалтыг наадмаар биш, долдугаар сарын 6-7-ны үед ажлын өдрөөр санал хураалтыг явуулаач гэсэн хүсэлтээ Сонгуулийн ерөнхий хороонд шаардлага хүргүүлж байна. Наадмаар сонгууль явуулж байгаа нь ирц хүргэхгүй гэсэн далд санаа. СЕХ энэ асуудлаар яаралтай хуралдаж, хариугаа өгөх ёстой гэж үзэж байна хэмээлээ.
Манай намын сонгуулийн штабын шадар туслах, ухуулагчдын зардлыг хурааж аваад, эрх баригчдын энэ тухай мэдээллийг илрүүлдэггүй цагдаа, хүчний байгууллага байна вэ. Хууль хяналтынхан Төрийн тэргүүнээ сонгох сонгуульд хүчний байгууллагууд ижил тэгш хандаж, хуулийн хүрээнд ажиллаач. Хэн нэг рүү дайрч давшлахаа зогсооч гэж хүсмээр байна.
АН-ын дарга С.Эрдэнэ, Бүх шатны сонгуулийг ажлын өдөр зохион байгуулахаар Сонгуулийн тухай хуульд зохицуулсан. Гэтэл Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтыг наадмын эхний өдрүүдэд зохион байгуулахаар товлосон нь ирц хүргэхгүй гэсэн далд санаа байна.
Нэр дэвшигч Х.Баттулга, Сонгууль хүнд болсон. Гэхдээ өрсөлдөгчөөсөө 110 мянгаар илт давуу ялалт байгуулсан. Иргэд авлига, хээл хахууль дээд хэмжээндээ хүрсэн, Монгол төрийг үнэгүйдүүлсэн 60 тэрбумын авлигын эсрэг Монголын ард түмэн саналаа өглөө гэж харж байна. Юутай миний бие олонхийн санал авснаа зарлахад таатай байна. Бидэнд итгэсэн ард түмнийхээ итгэлийг алдахгүй гэдгээ АН-аас мэдэгдэж байна гэв.