Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуулийг ажиглахаар ирсэн Европын Аюулгүй Байдал Хамтын Ажиллагааны Байгууллагын /ЕАБХАБ/ ажиглагчид мэдээлэл хийлээ.
ЕАБХАБ-ын тусгай зохицуулагч, богино хугацааны ажиглагчдын багийн удирдагч Гилиелмо Пики хэлэхдээ “Энэ удаагийн сонгууль өрсөлдөөнтэй, ерөнхийдөө Монгол улсын ардчиллын ирээдүйд үр өгөөжтэй сонгууль болж өнгөрлөө. Шүүхийн шатанд нэр дэвшигчтэй холбоотой хэргүүд шийдвэрлэгдэхгүй хүлээгдэж байгаа нь эргэлзээ төрүүлж байна” хэмээн онцолж хэлсэн юм.
Мөн ЕАБХАБ-ын Парламентын ассемблейн төлөөлөгчдийн тэргүүн Ёориос Варменос “Өчигдөр үнэхээр гайхалтай зүйлийг харууллаа. Монголчууд дараагийн Ерөнхийлөгчийг чөлөөтэй сонгох боломжийг эдлэн, санал авах байруудад технологийг хэрхэн сайн ашиглаж болдгийг хараад европын олон улс төрч атаархах биз ээ” гэж өгүүллээ.
Шүүхийн шатанд нэр дэвшихтэй холбоотой хэргүүд шийдвэрлэгдэхгүй хүлээгдэж байгаа нь эргэлзээ төрүүлж байна
Тус ажиглагчид сонгуульд оролцогч талуудтай уулзсан бөгөөд хоёр Ерөнхийлөгчид нэр дэвшигчидтэй биечлэн уулзсан байна. Оролцогч талууд сонгогчдын бүртгэлийн үнэн зөв, бүх сонгогчдыг хамруулсан зэрэгт ерөнхийд нь итгэж байгаагаа илэрхийлсэн гэж тэмдэглэлээ.
“Миний бодлоор хэдийгээр цөөн тооны алдаа дутагдал байсан ч, Монгол Улсын иргэд Ерөнхийлөгчийн сонгуулийн эхний шатанд жинхэнэ ардчилсан сонгуульд сонголтоо илэрхийлэх боломжтой байлаа. Манай хороо дахин сонгууль дуустал ажиглалтаа үргэлжлүүлэн Монгол Улсад ажиллана” гэж ЕАБХАБ-ын Ардчилсан Институт Хүний Эрхийн Газрын сонгууль ажиглах хязгаарлагдмал хорооны тэргүүн, Элчин сайд Геерт-Хинрич Аренс хэлэв.
Дашрамд дурдахад ЕАБХАБ 2009 оноос Монгол Улсын сонгуулийн үйл ажиллагааг ажиглаж байгаа юм. Энэ жил 35 шинжээч ажиглагчид манай улсад тавдугаар сарын 24-ний өдрөөс хойш ажиллаж байна.