БНСУ-ын Мужу хотод болж буй таеквондогийн 2017 оны насанд хүрэгчдийн ДАШТ-ий эрэгтэйчүүдийн -58 кг-д өрсөлдсөн М.Түмэнбаяр дахин нэг ялалт байгуулж шилдэг наймд үлдлээ.
Наймд үлдэх хариуцлагатай тулаанаа Доминиканы таеквондоч Пие Луйстай хийж 11:10 ялсан байна. Өрсөлдөгч нь 23 настай, дэлхийн чансааны 11 дүгээрт бичигддэг тамирчин юм.
ААШТ-ий мөнгөн медальт, Инчёны Азийн наадмын хүрэл медальт М.Түмэнбаяр өнөөдөр тулалдаж гурван ялалт байгуулаад байна.
Тэрбээр эхний учраа Украйны Пойденок Игорийг 21:19 ялж улмаар Сербийн Гладович Милошийг 18:9 хожсон юм.