Гарааны компаниудын дунд 1х1 буюу ганцаарчилсан уулзалт тун түгээмэл болжээ. Тулгамдаж буй асуудлыг шийдэхэд цаг, минут бүр үнэ цэнэтэй болсон байтал яагаад гарааны компаниуд уулзалтынхаа тоог нэмэх болсон бэ?
Хэд хэдэн шалтгаан бий. Нэгдүгээрт менежерүүдийн хувьд тулгамдаж буй асуудлаа нийтийн дунд ярихаас, тус бүртэй нь нэг бүрчлэн ярилцах нь үр дүнтэй байх нөхцөл бүрдүүлдэг.
Хоёрдугаарт багийн гишүүнтэйгээ харилцаа сайжруулах, багийн зорилгодоо хүрэх нэг шат нь тухайн гишүүн мөн эсэхийг таних арга юм. Тэгвэл ганцаарчилсан уулзалтыг хэрхэн үр дүнтэй зохион байгуулах вэ?
ГАНЦААРЧИЛСАН УУЛЗАЛТ ГЭЖ ЮУ ВЭ?
Магадгүй зүгээр нэг харилцан яриа мэт санагдаж болох юм. Гэхдээ ганцаарчилсан уулзалт нь зөвлөгөө, сургалт болдог сайн талтай. Хүнтэйгээ тулж харилцах учраас шаардлагатай зүйлсээ базаад тайлбарлахад илүү үр дүн гардаг.
Түүнчлэн багийн гишүүн, удирдагч хоёрын хоорондын яриа энгийн харилцааны хэлбэрт шилжсэнээр ажил урагшлахад дөхөм болно.
ХЭРХЭН ТӨЛӨВЛӨХ ВЭ?
Тасралтгүй үргэлжлэх их ажлын хажуугаар, олон цагийн уулзалтуудын зэрэгцээ хүн нэг бүртэй ганцаарчилж уулзана гэдэг амаргүй ажил. Тиймээс долоо хоногт нэг эсвэл хоёр долоо хоногт нэг удаа нэг хүнд 30-60 минут гаргахад хангалттай. Үүнээс ч бага байж болно.
Түүнчлэн заавал хурлын өрөөнд гэлтгүй гадуур алхаж явахдаа, кафед суух далимдаа гишүүдтэйгээ ганцаарчлан уулзахад зүгээр. Ингэснээр багийн дотор бий болсон хагарлыг эрт дээр нь шийдвэрлэхээс гадна өөрийн бодсон ирээдүйн зорилгоо хүн бүрт таниулахад хялбар болох юм.
Тиймээс ганцаарчилсан уулзалтыг нэг хэлбэрийн төсөл байдлаар хийж болно. Эхлээд зорилгоо ярилцаж, дараа нь хэлэлцэж, төгсгөлд нь хэлэлцсэн зүйлсээ эргэн харж, ямар үр дүн гарсан болохыг ярилцах зэргээр олон хэсэгт хуваагаарай.
Ярилцах сэдвээ өмнө нь шийдсэнээр өөр бусад зүйлс рүү хазайж цаг үрэхгүй байх сайн талтай.
МЕНЕЖЕРҮҮДЭД гэж хэлэхэд...
Хамгийн түрүүнд нээлттэй асуултаар ярилцлагаа эхлүүлэх нь зүйтэй. Энэ нь ярилцлагын хамгийн чухал хийгээд гол сэдвийг сөхөх нэг суурь болно. Жишээлбэл:
- Өнөөдөр ямархуу байна даа?
- Одоо юу бодож байна?
- Та юунд хамгийн их сэтгэл хөдөлдөг вэ?
- Юу таны санааг хамгийн их зовоодог вэ?
Зүгээр энгийн асуултууд мэт хэдий ч хариулт бүрийг сайтар сонсож, ойлгох нь чухал. Учир нь багийн гишүүд менежерүүд өөрсдийнх нь үгийг сонсож, өөрсдийг нь ойлгож байгаа эсэхэд эргэлзэж байдаг бөгөөд энэ эргэлзээг нь тайлснаар сайн менежер гэдэг цолыг хүртэнэ.
Багийн гишүүдээ ажилчид, гүйцэтгэгч гэж харахын оронд хүн гэдэг утгаар нь хүндэтгэж, тэр хэрээр нь сурч хөгжих боломжоор нь хангах нь сайн менежер байх үндэс бөгөөд ганцаарчилсан уулзалтын ачаар л менежер ажилтнаа ойлгож, өөрийгөө ойлгуулж чадна.
Сайн ажилтныг олоход их хугацаа ордог, тэднийгээ илүү сайжруулах нь заавал хийх ёстой ажлын нэг юм. Тиймээс ажилтнуудаа чадваржуулах, тэдний юу бодож байгаа ойлгох, магадгүй цоо шинэ өвөрмөц санаа байгаа эсэхийг нь мэдэхэд хүртэл ганцаарчилсан уулзалт танд тусална. Харин үр дүнтэй болгох эсэх нь таниас шалтгаална.