Вашингтон хотод байрлах судалгаа шинжилгээний Pew Research Center төвөөс таван тивийн, 37 орны 40 мянган иргэдийн дунд явуулсан санал асуулгын дүнгээ танилцуулсан байна. Судалгаагаар иргэд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас илүү итгэдэг гэж гарчээ.
Судалгаанд оролцсон иргэдийн 27 хувь нь Оросын Ерөнхийлөгчийг “Олон улсын харилцааны тал дээр зөв бодлого явуулдаг” хэмээн үнэлж, түүнд итгэдгээ илэрхийлсэн бол БНХАУ-ын Ерөнхийлөгч Си Жиньпинд 28 хувь нь итгэдэг гэжээ.
Харин АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампад иргэдийн 22 хувь нь л итгэж, түүнийг “олон улсын харилцааны зөв бодлого явуулдаг” хэмээн үзсэн байна.
Судалгаанд оролцсон иргэдийн хамгийн их итгэдэг удирдагчаар ХБНГУ-ын канцлер Ангела Меркель тодорчээ. Түүнд иргэдийн 42 хувь нь итгэдэг гэж гарсан байна.
Америкийн төрийн тэргүүнд Мексик (5хувь) болон Испани (7хувь) улсын иргэд хамгийн бага итгэдэг бол ОХУ (53%) болон Израилийн (56%) иргэд Трампад хамгийн их итгэдэг гэж тус тус гарчээ.
Сонирхуулахад Цагаан ордны өмнөх эзэн Барак Обамад ОХУ-ын иргэдийн 11 хувь нь л итгэдэг гэж өмнөх судалгаагаар гарч байсан юм.
Судалгаанд оролцсон иргэдийн дийлэнх нь буюу 75 хувь нь Трампыг биеэ тоосон, 65 хувь нь тэвчээргүй, 62 хувь нь аюултай хэмээн тодорхойлжээ. Харин 57 хувь нь түүнийг “хүчтэй удирдагч”, 39 хувь нь сэтгэл татам гэж үзсэн байна.
Мексикийн хил дээр хана босгож, лалын шашин шүтдэг иргэдийг АНУ-д нэвтрэхийг хориглох шийдвэрүүд иргэдийн дургүйцлийг хамгийн их хүргэсэн байна.
Өнгөрсөн хоёрдугаар сарын 16-наас тавдугаар сарын 8-ыг хүртэл явуулсан тус судалгаагаар Трампын нэр хүнд анх сонгогдоход 64-өөс 49 хувь болтлоо буурсныг харуулжээ. Ялангуяа ХБНГУ болон Испани зэрэг Европын орнуудын, хөрш Канад, Мексикчүүдийн Трампад хандах хандлага муудсан байна.
Европын ихэнх орнуудад АНУ-д хандах хандлага 2003 онд Ерөнхийлөгч Жорж Буш Ирак улсад цэргээ илгээсэн явдлын дараа ямар түвшинд байсан түүнтэй адил түвшинд очжээ. Гэсэн ч судалгаанд оролцсон иргэдийн дийлэнх нь америк иргэдэд эерэгээр ханддаг талаараа ярьжээ.
АНУ-ын гол давуу тал нь хүний хувийн эрх чөлөөг хүндэтгэдэг явдал хэмээн иргэд үзсэн байна.