Минжийн хангайд буюу машин болон явганаар очих боломжгүй газар гарсан түймрүүдэд онцгой байдлын алба хаагчдыг нисдэг тэргээр хүргэж байна.
ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадралын шийдвэрээр өчигдөр 10:10 цагт Сэлэнгэ аймгийн Хүдэр, Ерөө суманд гарсан түймрийг унтраахаар 24 алба хаагчийг 1001 дугаарын МИ171Е загварын нисдэг тэргээр түймрийн голомтод хүргэсэн.
Мөн өчигдөр 14:30 цагт Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд гарсан түймрийн голомтод 22 алба хаагчийг хүргэсэн байна.
Харин өнөөдөр 08:30 цагт Төв аймгийн Мөнгөнморьт суманд гарсан түймрийг унтраахаар НОБГ-ын 26 албан хаагчийг хүргээд байна.
Ихэнх нутгаар хур бороо багатай, хуурайшилтын зэрэглэл өндөр байгаа нь ой, хээрийн түймэр гарах эрсдэлийг бүрдүүлж байгаа тул иргэд амралт, аялал зугаалгаар явахдаа, ногоон бүсэд зорчихдоо ил задгай гал түлэхгүй байх, асаасан гал, шүдэнз, тамхины галыг бүрэн унтраах, халуун үнс нурамыг ил задгай асгахгүй байж ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.