Орон даяар хоёр сар гаруй хугацаанд Ходоодны хорт хавдрын эсрэг аян өрнүүлээд байна. Энэ хугацаанд гарсан үр дүнгийн талаар Хавдар судлалын үндэсний төвийн мэс заслын эмч Д.Дэлгэрмөнхөөс тодрууллаа.
-Ходоодны хорт хавдрын эсрэг аян өрнүүлээд багагүй хугацаа өнгөрсөн байна. аян эхлүүлснээс хойш ямар үр дүн гарч байна вэ?
-Ходоодны хортой хавдрын эрт үеийн илрүүлэг аян эхэлсэнтэй холбоотойгоор хүмүүс ходоод дурандуулах нь эрс нэмэгдсэн. Хөдөө орон нутаг болон дүүргийн эмнэлэгт ходоодоо дурандуулж, хавдрын сэжигтэй хүмүүс манай эмнэлгийн нарийн шинжил гээнд хамрагдаж байна. Тэгэхээр төслийн хэрэгжилт сайн байгаа юм.
-“Элэг бүтэн Монгол” төсөл өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлж, иргэдийг эрт үеийн оношилгоонд үнэ төлбөр гүй хамруулсан. тэгвэл ходоодны хорт хавдрын эсрэг аян үүнтэй ижил түвшинд хэрэгжих боломжтой юу?
-“Элэг бүтэн монгол” төсөлтэй адил ходоодны хорт хавдрын эрт үеийн илрүүлэг төслийг ирэх жил дахин үргэлжлүүлэхээр төлөвлөж байна.
-Өнөөдөр Хавдар судлалын үндэсний төвд хандах өвчтөний тоо нэмэгдсэн үү. ачаалал их байна уу?
-Уг нь баяр наадмын өдрүүд ойртох тусам хүн багасдаг. Гэтэл сүүлийн үед эмнэлгийн ачаалал нэмэгдэх болсон. Урьд жилүүд болон өмнөх саруудыг бодвол ачаалал эрс өссөн.
-Одоогийн байдлаар эрт үеийн илрүүлгийн оношилгоо, шинжилгээнд хэчнээн иргэн хамрагдсан бэ?
-Эрт үеийн илрүүлэгт ийм хэмжээний хүн хамрагдсан гэсэн нарийн тоог гаргахад хэцүү. Ерөнхийдөө иргэд шинжилгээнд хамрагдах нь нэмэгдэх болсон.
-Эрт үеийн илрүүлэлтэд хамрагдсан иргэдийн ихэнх нь эмэгтэйчүүд байдаг уу?
-Үгүй ээ. Ходоодны хортой хавдар нь ихэвчлэн эрэгтэй хүмүүсийн дунд илүү тохиолддог бөгөөд гол төлөв 3560 орчим насны иргэд хамрагдаж байна.