Монгол Ардчилсан холбооноос дахин санал хураалтыг ирэх долдугаар сарын 6-нд буюу ажлын өдөр явуулах шаардлагаа өнөөдөр СЕХ-нд хүргүүллээ. Тус холбоог төлөөлөн ирсэн Төрийн соёрхолт Д.Сосорбарам СЕХ-нд шаардлагыг хүргэж өгөхдөө "Дахин санал хураалт 9-нд болно гэдгийг эсэргүүцэж байна. Энэ үеэр аймгуудын наадам эхэлдэг. Тийм учраас ирэх сарын 6-нд явуулахыг шаардаж байна. Ард иргэдэд чирэгдэл учруулахгүй ажлын өдөр түргэн шуурхай зохион байгуулах хэрэгтэй" гэв.