Энэ жилийн баяр наадмаар улсын начин цолны босго алхах магадлалтай бөхчүүдийг "Улсын цолд ойрхон бөх" булан нэрлэж байгаа. Энэ удаа аймгийн хурц арслан Ш.Мөнгөнбаатарыг онцолж байна.
Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат аймгийн хурц арслан Шарын Мөнгөнбаатарыг танихгүй бөх сонирхогч гэж байхгүй гэдэгтээ хэн ч маргахгүй. Магадгүй тэр тааруухан улсын начин цолтноос илүү хөгжөөн дэмжигчтэй. Олон жил улсын цолны тааварт яваа энэ хүчтэн наадмаар нэг л одгүй байдаг нь нууц биш.
Аймгийн наадамд хоёр түрүүлж, нэг үзүүрлэн, зургаан удаа тав давж шөвгөрсөн энэ цагийн аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн тэргүүн эгнээнд яваа Ш.Мөнгөнбаатар өнгөрсөн жил анх удаа начны даваанд зодоглож үзсэн юм. Тэрбээр тавын даваанд аймгийн арслан Доржийн Анартай тунан барилдаж, өвдөг шороодсон. Наадамчин олон сүүлийн хэдэн жил Мөнгөнбаатар арслан улсын цолны босго алхаасай хэмээн нүдээ чилтэл харуулдаж суугаа.
Түүний заалны барилдаан буюу аймаг, цэрэгийн цолтой бөхчүүдийн барилдаан үзүүлсэн амжилт үнэхээр “нүсэр”. Үүнээс гадна сар шинийн барилдаан ч одоогоос зургаан жилийн өмнө томчуудыг нураасаар түрүүлж байсан түүхтэй. Тэрбээр уг барилдаанд аймгийн цолтой түрүүлсэн хоёр бөхийн нэг болж, түүхэнд нэрээ үлдээсэн юм. Мөн улс, аймгийн цолтой бөхчүүдийн барилдаанд чамгүй амжилт үзүүлээд буй.
Түүний 2010 оноос хойш улсын баяр наадамд хэрхэн барилдсаныг сонирхуулж байна.
2010 он: Нэг даваад аймгийн арслан (одоогийн улсын начин) Б.Дэлгэрсайханд унасан.
2011 он: Улсын начин Б.Адъяахүүгээр гурав давж, дөрвийн даваанд аймгийн арслан (одоо улсын харцага) Б.Одгэрэлд өвдөг шороодсон.
2012 он: Дөрвийн даваанд улсын заан (улсын аварга) Ч.Санжаадамбад унасан.
2013 он: Хоёрын даваанд аймгийн арслан Ж.Алтаншагайд тахим өгчээ.
2014 он: Хоёрын даваанд аймгийн хурц арслан Б.Эрдэнэхүүд өвдөг шороодов.
2015 он: Улсын харцага Ш.Уламбаяраар гурав давсан ч дараагийн даваанд улсын харцага (улсын арслан) Э.Оюунболдод унасан юм.
2016 он: Аймгийн хурц арслан Б.Батжаргалаар дөрөв давж, цолны даваанд аймгийн арслан Д.Анарт өвдөг шорооджээ.