БНХАУ хүний наймааны гэмт хэргийг таслан зогсоох тал дээр “үр дүнтэй арга хэмжээ авч чадахгүй” байна хэмээн АНУ-ын Төрийн департаментаас мэдэгджээ. БНХАУ-д хүний наймааны гэмт хэрэг хамгийн их| гарч буй ч уг гэмт хэргийн улмаас ял эдэлж буй иргэдийн тоо өмнөх жилүүдийнхээс буурсан байна.
Америкийн Төрийн департаментаас гаргасан судалгаанд Хятадад хөдөлмөрийн болон бэлгийн мөлжлөг, бэлгийн хүчирхийлэл, хүчээр гуйлга гуйлгах, бусад орнуудаас эмэгтэйчүүд, эрчүүд, хүүхдүүдийг Хятад руу хууль бусаар худалдаалах гэмт хэргүүд их гардгийг онцолсон байна.
Өнгөрсөн таван жилд Монгол эрчүүд, эмэгтэйчүүд, хүүхдүүд Турк, Казахстан, Израил, Норвеги, Швед зэрэг улсад хөдөлмөрийн мөлжлөгт, Өмнөд Солонгос, Япон, БНХАУ, Хонконг, Макао, Малайз, ХБНГУ, Швед, Бельги, Турк болон АНУ-д бэлгийн мөлжлөгт ихээр өртсөн гэж судалгаанд онцолсон байна.
Хятадын засгийн газрын зүгээс хүний наймааны гэмт хэргийг таслан зогсоох зарим алхмыг хийж байгаа. Гэвч асуудлыг шийдэхийн тулд одоо байгаагаас илүү хичээх хэрэгтэй байгааг судалгаанд дурджээ.
Судалгаанд Хятадад Хойд Солонгосчууд хөдөлмөрийн мөлжлөгт ихээр өртдөг болохыг онцолсон байна.
БНХАУ “хүний наймааг таслан зогсоох тал дээр хамгийн наад захын арга хэмжээнүүдийг авч чадаагүй учраас БНХАУ-ыг III түвшин хүртэл бурууллаа” хэмээн судалгаанд бичжээ.
АНУ-ын Төрийн департаментаас жил болгон гаргадаг судалгаагаар улс орнуудын засаг захиргаа хүний наймааны гэмт хэргийн эсрэг, түүнийг таслан зогсоох арга хэмжээг хэр сайн авч, тэдгээр нь хэр үр дүнтэй байгааг дүгнэн гурван шатанд хуваарилдаг аж.
- I шатад тус улсын засгийн газар хүний наймааг таслан зогсоох арга хэмжээг авч, хэрэгжүүлдэг,
- II шатад хүний наймааг таслан зогсоох арга хэмжээнүүдийг авахаар хичээж ажиллаж байгаа,
- III шатад хүний наймааг таслан зогсоох арга хэмжээг авч, хэрэгжүүлж чадаагүй улсууд багтдаг аж.
2017 оны судалгаагаар БНХАУ III шатанд Хойд Солонгос, Судан болон Венесуэлийн хамт бичигджээ. Эдгээр орнууд АНУ-аас хүмүүнлэгийн бус тусламж авах боломжгүй. АНУ-ын зүгээс тухайн орнуудын эсрэг хориг тавих ч боломжтой.
Афганистан, Катар, Малайз зэрэг орнууд хүний наймааны гэмт хэргийг бууруулахыг хичээн, хүний наймаанд өртсөн хохирогчдод үзүүлэх тусламж дэмжлэгээ сайжруулсан учраас III шатнаас II шат руу шилжжээ.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Рэкс Тиллерсоны мэдэгдсэнээр Хойд Солонгосын 50-80 мянган иргэн хилийн чанадад өдөрт 20 цаг ажиллаж, хөдөлмөрийн мөлжлөгт өртдөг гэнэ.
Монгол улсын хувьд 2010 оноос хойш II шатад бичигдэж байна. Өнгөрсөн таван жилд Монгол эрчүүд, эмэгтэйчүүд, хүүхдүүд Турк, Казахстан, Израил, Норвеги, Швед зэрэг улсад хөдөлмөрийн мөлжлөгт, Өмнөд Солонгос, Япон, БНХАУ, Хонконг, Макао, Малайз, ХБНГУ, Швед, Бельги, Турк болон АНУ-д бэлгийн мөлжлөгт ихээр өртсөн гэж судалгаанд онцолсон байна.
Түүнчлэн охид эмэгтэйчүүд иллэг хийдэг газрууд, зочид буудал, караоке клубуудад бэлгийн мөлжлөгт өртөж, биеэ үнэлэх явдал их болохыг дурджээ.