Ерөнхийлөгчийн сонгуулийн дахин санал хураалтын товыг наашлуулж, долдугаар сарын 7-ны баасан гарагт болгох шийдвэрийг Сонгуулийн ерөнхий хороо хэлэлцэн гаргалаа.
Харин гадаад улсад амьдарч буй иргэдийн хувьд 4, 5-ны өдрүүдэд саналаа өгөх юм.
Нам холбоодоос ирсэн хүсэлт, шаардлагуудын дагуу дахин санал хураалтын товыг өөрчилсөн гэдгийг СЕХ-оос мэдээлэв.
Ардчилсан Нам, УИХ-ын гишүүн О.Баасанхүү зургадугаар сарын 27-ны өдөр, Монголын ардчилсан залуучуудын холбоо 28-ны өдөр тус тус хоёр дахь шатны санал хураалтын хугацааг өөрчлөх шаардлага тавьсан байна.
Ингэхдээ ирэх сарын 4, 6-наас өмнө дахин санал хураалтыг явуулах хүсэлтийг ирүүлжээ. Гэвч энэ хугацаанд амжиж дахин санал хураалт явуулах боломжгүй тул шинэчилсэн товыг энэ сарын 7-ноор байхаар СЕХ-ны хурлаар тогтоожээ.
Хоёр дахь санал хураалтын саналын хуудсыг хэвлүүлэх, гадаад улсад байгаа иргэдээс санал авах ажлыг зохион байгуулах Төв болон салбар комисс, санал авах байруудад саналын хуудсыг хүргүүлэх, сонгогчийн бүртгэлийн техник хэрэгсэл, санал тоолох төхөөрөмжийг бэлтгэх, тэдгээрийг хүргүүлэх зэрэг ажлын бэлтгэлийг хангах боломжийг тооцож үзсэний үндсэн дээр ийнхүү товыг гаргажээ.