Дорнодын нутагт энэ зун гандуу, хур бороо ороогүй удсан учир харангадаж үхсэн, сульдаж тамирдсан зээрнүүд хаа сайгүй таарах болжээ.
Иймд газрын тосны хоёр талбайд тээвэр хийж буй “Дорнын их гэгээ”, “Томо бьюлдинг” компанийн залуус санаачилга гарган харангадаж, сульдсан зээрнүүдийг усалж эхэлсэн байна. Тэд эхлүүлсэн ажлаа өргөжүүлж “Зээр хамгаалах сан” байгуулахаар болжээ.
Байгаль дэлхий, ан амьтанд хайртай залуус газрын тосны 19, 21 дүгээр талбайгаас тус тус 30-40 км зайд нийт дөрвөн усан сан байгуулсан байна.
Эдгээр усан сан нь өргөөшөө 3-6 метр, уртаашаа 15-23 метр бөгөөд гүн нь 50 см орчим аж. Нүхийг нь эксковатороор ухаж, пленкоор доторложээ. Нэг усан санд дунджаар 30 тн ус орж байгаа гэнэ.
Эдгээр усан сангаас гадна талд тогтсон нэгэн цөөрмийн усны түвшинг нэмэгдүүлэхээр худгаас ус зөөвөрлөж хийж байгаа аж.
Дорнод, Сүхбаатар аймагт өнгөрсөн өвөл гарсан малын цэцэг өвчин зээрийн сүрэгт мөн халдварлаж, тоо толгой нь нэлээд хорогдсон. Зун нь хур бороогүй гандуу байгаа тул тал нутгийн сувд болсон зээрийг хамгаалахаар залуус санаачилга гарган ажиллаж эхэлсэн байна.