Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-аас нэр дэвшсэн С.Ганбаатар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.
Тэрбээр "Ард түмэн эр зориг гаргаж, Монголын ирээдүйн төлөө сонголтоо хийсэн. Энэ сонгуульд Монголын аод түмэн хүчирхэг Монголын төлөө сонголтоо хийсэн. Харамсалтай нь МАНАН-гийнхан ард түмний сонголтыг нүдэн дээр нь луйвардсан. Монголчууд хар пиарын эсрэг нэгдэж чадлаа. Ард түмэндээ баярлалаа гэдгээ илэрхийлье. Энэ бол Монголчуудын олон жил хүлээж, тэмүүлж байсан мөрөөдөл. Бид ялсан. Монголчууд бид өнөөдөр ууртай байна. МАНАН төр барих эрхийг дахин дахин хулгайлсаар байна. Хэрвээ тэд шударгаар ялсан бол бид баяр хүргэх байсан. Шударга бус үйлдэлтэй эвлэрч болохгүй. Эвлэрвэл тэдний хууль бус үйлдлийг хүлээн зөвшөөрсөн хэрэг болно. Бид зогсохгүй. Тэмцэх болно. Хагас сая Монголчуудын саналыг луйвардсан энэ явдалтай тэмцэнэ гэдгээ мэдэгдэж байна" гэв.
Түүнчлэн тэрбээр сонгуулийн дүн маргаантай байгаа хэсгийн хороодод дахин санал хураалт ёстой гэж мэдэгдлээ. Мөн ирэх сарын 7-нд болох дахин санал хураалтад идэвхтэй оролцохыг уриаллаа. Гэхдээ энэ үеэр МАНАН-г биш цагаан сонголт хийж, цагаан хувьсгал эхлүүлэхийг уриаллаа.