Манай улсад Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Швейцарийн хөгжлийн агентлаг хамтран “Тогтвортой бичил уурхай” төслийг 2005 оноос хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд 2019 онд дуусгавар болох гэж байна. Хэрвээ та бүхэн санаж байгаа бол 1998, 1999 оны үед манай улсад их хэмжээний зуд болсны улмаас малаа алдсан малчид болон хотын ажилгүй иргэд уул уурхайгаас мөнгө олох боломж байгааг харж, “нинжа” хэлбэрээр ажиллаж эхэлсэн. Иргэншсэн нийгмээс “шал өөр” тэрхүү хүмүүсийг зохион байгуулалтад оруулахад дэмжлэг үзүүлэх зорилготойгоор “Тогтвортой бичил уурхай” төслийн арав гаруй жилийн ажлын үр дүнд өнөөдөр бичил уурхайн хууль, эрх зүйн орчин бий болж, Монголын бичил уурхайчдын нэгдсэн дээвэр холбоо байгуулагдаж 6,000 гаруй зохион байгуулалтанд орсон бичил уурхайчдыг эгнээндээ нэгтгээд байна.
Саяхан Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам шинэчлэгдэн батлагдсан бөгөөд энэ талаар Швейцарийн хөгжлийн агентлагийн “Тогтвортой бичил уурхай” төслийн Үндэсний зохицуулагч Б.Алтанбаганатай ярилцлаа.
БАЯНХОНГОР АЙМАГ ХАРИУЦЛАГАТАЙ БИЧИЛ УУРХАЙГ ХӨГЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР ТОДОРХОЙ ҮР ДҮНД ХҮРСЭН
-Бичил уурхайчин гэж хэн юм бэ?
-Албан ёсны газрын зөвшөөрөлтэй, Иргэний хуульд заасан нөхөрлөл, хоршоолол, бүртгэгдээгүй нөхөрлөлийн аль нэг хэлбэрээр зохион байгуулагдаж Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журмын хүрээнд ашигт малтмал олборлох үйл ажиллагаа эрхэлж байгаа иргэдийг бичил уурхайчин гэнэ. Орон нутгийнхаа удирдлагатай бичил уурхайн зориулалтаар аймгийн тусгай хэрэгцээнд авсан газарт ашигт малтмал олборлох гэрээ байгуулсан, татвар төлдөг, нийгмийн даатгалд хамрагдсан, олборлосон газрынхаа нөхөн сэргээлтийг хийдэг хүмүүсийг хэлж байгаа юм.
албажих ямар ч сонирхолгүй, хуулийн цоорхой ашиглаж олборлолт явуулдаг, хүн хөлсөлж ажиллуулдаг, том оврын техник тоног төхөөрөмж ашигладаг, хүмүүс бол “бичил уурхайчин” биш “хууль бус уул уурхай”.
Үүний зэрэгцээ зохион байгуулалтанд орсон хэдий ч албан ёсны газаргүйгээс албажиж чадахгүй байгаа, амьдралынхаа төлөө орлого олох гээд албан бусаар олборлолт хийж байгаа хүмүүс ч бас байдаг. Энэ хүмүүст газрын асуудлыг нь шийдэж өгөөд, боломжийг нь нээгээд өгвөл албан ёсны бичил уурхайчин болох боломжтой. Гэтэл албажих ямар ч сонирхолгүй, хуулийн цоорхой ашиглаж олборлолт явуулдаг хүмүүс ч байдаг. Тэд хүн хөлсөлж ажиллуулдаг, том оврын техник тоног төхөөрөмж ашигладаг. Энэ хүмүүс бол “бичил уурхайчин” биш энэ бол “хууль бус уул уурхай”.
-Бичил уурхайчдын нарийн тоо байгаа юу?
-Дээр хэлсэн Монголын бичил уурхайчдын нэгдсэн Дээвэр холбоонд бүртгэлтэй хүмүүсийн тоо нь өнөөдрийн байдлаар 6,000 гаруй байна. Үүний зэрэгцээ албан бус хүмүүс ч нэлээн олон бий. Энэ тоог гаргахад их төвөгтэй. Янз бүрийн хэлбэрээр тоог гаргах гэж нэлээд үзсэн ч шилжилт хөдөлгөөн ихтэй болохоор төдийлэн нарийн тоо гардаггүй. Төслийн зүгээс 2012 онд Үндэсний статистикийн хороотой хамтран судалгаа хийхэд 13,4 мянган хүн судалгаанд хамрагдсан. Бид энэ судалгааг энэ жил дахин хийж байгаа. Дүн нь есдүгээр сард гарахаар төлөвлөгдөж байгаа. Ер нь бол энэ салбарт 60-80 мянган хүн ажиллаж байна гэдэг албан бус тоо байдаг.
-Танай төсөл хэчнээн аймгийг хамарч үйл ажиллагаагаа явуулж байна?
-Манай төсөл өмнөх гурван үе шатанд бичил уурхай бүхий бүх аймаг, сумдад хүрч ажиллахыг зорьж ажилладаг байсан. Сүүлийн шатандаа хамтрагч байгууллагуудаа чадавхжуулах, төрийн төв болон орон нутгийн байгууллагуудтай илүү хамтран ажиллаж бичил уурхайд чиглэсэн үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүлж ажиллаж байна. Энэ жилийн хувьд бид 13 аймгийн удирдлагатай хамтын ажиллагааны гэрээ байгуулж санхүүгийн болон мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлж байгаа. Энэ 13 аймаг нь бичил уурхайг орон нутагтаа зохион байгуулах, албажих боломжтой хүмүүсийг албажуулах, нөхөн сэргээлт хийлгэх, хариуцлага тооцох, хянах, техник арга зүйн туслалцаа зөвлөгөө үзүүлэх ажлуудыг хийж байна. Мөн энэ аймгууд Хөгжлийн бодлогодоо бичил уурхайн талаар тусгаж, бодлогоо уялдуулна.
Энэ гэрчилгээг Ази тивээс анх авсан ТББ нь Баянхонгор аймгийн ХАМОДХ
-Энэ чиглэлд хамгийн сайн туршлагатай ямар аймаг байна вэ?
-Баянхонгор, Ховд аймгууд хариуцлагатай бичил уурхайг бий болгох тал дээр нэлээд сайн ажиллаж байгаа.
Баянхонгор аймгийн ХАМОДХ гээд (Хувиараа ашигт малтмал олборлогчдыг дэмжих холбоо) ТББ нь олон улсын Шударга олборлолтын стандартыг хангасан учир 2015 онд энэ стандартын гэрчилгээг авсан. Энэ гэрчилгээг Ази тивээс анх авсан ТББ юм. Гэрчилгээг авахын тулд засаглал, байгаль орчин, нийгмийн хариуцлага гээд 208 төрлийн шалгуурыг давсан гэж үзвэл олон улсын аудитын байгууллага шалгаж, гэрчилгээ олгодог. Жил бүр аудит үнэлгээ хийдэг.
Энэ байгууллагаа хоёр жил дараалан аудитын шалгалтаа давсан. Энэ мэт жишээг харвал Баянхонгор аймаг хариуцлагатай бичил уурхайг хөгжүүлэх чиглэлээр тодорхой үр дүнд хүрсэн гэж хэлж болно. Мөн Баян-Өлгий аймгийн удирдлагууд “анхнаасаа бид бичил уурхайг зөв замаар авч явна” гээд Баянхонгор аймагт очиж туршлага судалсан. Мөн манай төслөөс болон холбогдох байгууллагуудаас сургалт авч байна.
АЛТЫГ ОРОН НУТАГТ ХУДАЛДАЖ АВАХ, СОРЬЦЛОХ БОЛОМЖИЙГ БИЙ БОЛГОНО
-“Тогтвортой бичил уурхай төсөл”-ийн хийсэн ажлыг маш товч хэлээч гэвэл?
-Төсөл эхний ээлжинд “нинжа” гэгддэг байсан хүмүүсийн хандлагыг өөрчлөх, зохион байгуулалтанд оруулах, чадавхжуулах, албажуулах тал дээр ажилласан. Бичил уурхайчдыг байгаль орчны хариуцлагатай болгох, өөрсдийнхөө эрхийг шаардах чадавхтай болгохын тулд нэлээд олон сургалтыг зохион байгуулсан. Иргэд үндсэн ордын алтыг ялгахдаа мөнгөн ус ашигладаг байсан. Гэтэл мөнгөн ус нь байгаль орчинд төдийгүй хүний эрүүл мэндэд асар хортой. Тиймээс мөнгөн усны хэрэглээг хязгаарлахын тулд мөнгөн усгүйгээр алтыг ялгах технологийг нэвтрүүлж гурван газар мөнгөн усгүйгээр алт боловсруулах цех байгуулахад туслалцаа үзүүлсэн.
мөнгөн усны хэрэглээг хязгаарлахын тулд мөнгөн усгүйгээр алтыг ялгах технологийг нэвтрүүлж гурван газар мөнгөн усгүйгээр алт боловсруулах цех байгуулахад туслалцаа үзүүлсэн.
Одоо манай төслийн дөрөвдүгээр үе шат хэрэгжиж байна. Бичил уурхайн эрх зүйн орчин 2010 онд бий болсон. Тухайн үед энэ хууль болон журам нь үүргээ сайн гүйцэтгэсэн ч энэ цаг үеийн өөрчлөлтөөр дахин шинэчлэх зайлшгүй шаардлага тулгарсан. Тиймээс хүний эрхэд суурилсан бичил уурхайн бодлого, эрх зүйн орчныг бий болгоход дэмжлэг үзүүлэх тал дээр бид төслийнхөө нэг бүрэлдэхүүн хэсгийг бүхэлд нь зориулж байна. Хоёрдугаарт, бичил уурхайгаар олборлосон ашигт малтмалын борлуулалтыг ил тод болгож, албажуулах чиглэлээр ажиллаж байна. Бичил уурхайчид олборлосон алтаа орон нутагталбан зах зээл дээр борлуулах тогтолцоо байхгүйгээс борлуулалтын сүлжээ нь албан бус, ил тод биш байгаа юм. Энэ нь маш том газар нутагтай, цөөхөн хүн амтай улсын онцлог байх. Алтны эх үүсвэрийг ил тодорхой болгож чадвал манай улс дэлхий нийтийн хандлагатай алхаа нийлнэ.
-Гарал үүслийг нь яг яаж тодорхой болгох вэ?
-Одоо бол төвлөрөл бий болчихоод байна. Олборлосон алтыг зөвхөн Улаанбаатарт авчирч, Монголбанк, түүнээс эрх авсан арилжааны банкуудад тушааж байна. Банканд алт тушаахын тулд сорьцлуулах шаардлагатай бөгөөд Үнэт металлын сорьцын хяналтын газар нь ганцхан Улаанбаатарт байна. Ийм төвлөрлийг сааруулахын тулд орон нутагт алтыг худалдаж авдаг болъё, үүний тулд орон нутагт сорьцлох үйл ажиллагааг явуулдаг болъё. Иймд төрийн болон хувийн хэвшлийн итгэмжлэгдсэн сорьцын лабораторыг орон нутагт байгуулах боломжийг судалж байна.
Банканд алт тушаахын тулд сорьцлуулах шаардлагатай бөгөөд Үнэт металлын сорьцын хяналтын газар нь ганцхан Улаанбаатарт байна.
-Ойрын хугацаанд хийхээр төлөвлөж буй ажил гэвэл?
-Манай төсөл 2005 оноос хойш хэрэгжих хугацаанд бичил уурхайн талаар нилээд сайн туршлага, сургамж хуримтлуулсан, маш олон ном товхимол, гарын авлага гаргасан. Энэ мэдлэг, туршлагаасаа дотооддоо болон дэлхийн бусад оронтой хуваалцахын тулд мэдээллийн технологи дээр суурилсан мэдлэгийн төвийг бий болгохоор ажиллаж байна. Интернэтэд суурилсан Мэдлэгийн төвийн вэб платформ бий болсноор Монголын төдийгүй дэлхий дахинаа бичил уурхайтай холбоотой бүх мэдлэг, мэдээллийг авах, хуваалцах боломж бий болно. Энэхүү төвөө бид энэ оны гуравдугаар улиралд нээх зорилготой байгаа. Энэ платформыг манай төслөөс санхүүжүүлээд, цаашид төрийн болон төрийн бус байгууллагууд хөгжүүлэн авч явна.
МӨНГӨН УСГҮЙГЭЭР АЛТ БОЛОВСРУУЛАХ ТЕХНОЛОГИЙГ ТҮГЭЭХ ШААРДЛАГАТАЙ
-Бичил уурхай хэчнээн хууль, журмын хүрээнд зохицуулагдаж байна вэ?
-Ашигт малтмалын тухай хууль, Иргэний хууль, Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам, Бичил уурхайн байдлын дүрэм, Насанд хүрээгүй хүнийг ажиллуулахыг хориглосон ажлын байрны жагсаалт болон Зөрчлийн тухай хууль гэх мэт бусад олон хууль, тогтоомжоор бичил уурхайг зохицуулж байна.
-Шинэчилсэн журмыг нь харахад төрийн оролцоо нэлээд их юм билээ. Төрийн оролцоо их байх нь хэр зөв бэ?
-Бичил уурхайн хувьд төрийн оролцоо байх нь зөв байдаг. Тусгай зөвшөөрөлтэй том аж ахуйн нэгжүүдийн хувьд хуулийн хариуцлага нь тодорхой, ил байдаг. Гэтэл бичил уурхайчдын хувьд төрийн болон хууль хяналтын байгууллагын дэмжлэг, оролцоо тодорхой түвшинд байхаас өөр аргагүй. Шинэчилсэн журмаар бичил уурхайн чиглэлийн үйл ажиллагааг уялдуулах зорилгоор геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн салбарын яамны дэргэд салбар хоорондын орон тооны бус зөвлөл байгуулагдах болсон. Мөн аймгийн оролцоог бичил уурхайн зохицуулалтад нэлээд нэмэгдүүлсэн байгаа.
Мөнгөн усгүйгээр алт боловсруулах арга технологийг түгээх, сайжруулах хэрэгтэй.
-Цаашдаа Монгол Улс өөрөө энэ бичил уурхайн асуудлаа аваад явахад юун дээр анхаарах ёстой гэж бодож байна?
-Журмын хэрэгжилттэй холбоотой анзаарч байхад төрийн байгууллагуудын оролцоо, идэвх нэлээн сайжирсан байна. Цаашдаа бичил уурхайг төслийг дэмжлэггүйгээр аваад явах боломжтой гэж харж байгаа. Шийдэх шаардлагатай асуудал мэдээж байсаар байгаа. Ялангуяа мөнгөн усны хууль бус хэрэглээ байсаар байгааг зохицуулах шаардлагатай. Мөнгөн усгүйгээр алт боловсруулах арга технологийг түгээх, сайжруулах хэрэгтэй. Мөн алтны худалдааг ил, тод болгох хэрэгтэй. Гэвч бид дотроо л нэгнийгээ шүүмжлээд байдаг болохоос дэлхий нийттэй харьцуулахад бичил уурхайн зохицуулалтыг нэлээн сайн хийж байгаа улсуудын тоонд ордог. 2015 онд Африкийн Этиоп, Танзани зэрэг улсуудаас ирж манай улсаас туршлага судалж байсан. Харин Латин Америкийн улсуудаас бид алтны худалдааны талаар суралцах шаардлагатай.
ХЭРХЭН БИЧИЛ УУРХАЙ БАЙГУУЛАХ ВЭ ГЭВЭЛ...
-Бичил уурхайг албажуулах үйл явцын алхмуудыг тайлбарлаж өгөөч?
-Бичил уурхай эрхлэх иргэд бүртгэгдээгүй нөхөрлөл, нөхөрлөл, хоршоо гурвын аль нэгийг нь сонгон байгуулна. Энэ нь багадаа есөн хүнтэй байх хэрэгтэй. Олборлох боломжтой газраа сонгоод сум, дүүргийн Засаг даргад маягтын дагуу өргөдөл гаргана. Түүнийг нь сум, дүүргийн Засаг дарга нь хүлээж аваад, аймгийн Засаг даргад санал уламжилна. Аймгийн Засаг дарга нь сумдын саналыг хүлээж аваад Ашигт малтмал, Газрын тосны газар луу хүсэлт илгээнэ. АМГТГ-аас тухайн газар нь лицензтэй талбай, эсвэл урт нэртэй хууль, тусгай хамгаалалттай газруудтай болон бусад хууль тогтоомжоор хориглосон, хязгаарласан талбайтай давхцаж байна уу үгүй юу гэдгийг шалгана. Давхцалыг шалгаад боломжтой эсэх талаарх хариуг аймгийн Засаг даргад илгээнэ. Аймгийн Засаг дарга хариуг хүлээж аваад тухайн газрыг бичил уурхайн зориулалтаар аймгийн тусгай хэрэгцээнд авах асуудлыг аймгийн ИТХ-д оруулж шийдвэрлүүлнэ. ИТХ-ын шийдвэр гарсны дараа шийдвэрийг сумын Засаг дарга руу илгээнэ. Аймгийн тусгай хэрэгцээнд бичил уурхайн зориулалтаар авсан газарт сумын Засаг дарга өргөдөл гаргасан нөхөрлөл, бүртгэгдээгүй нөхөрлөл, хоршоотой гэрээ байгуулна. Гэрээний хугацаа түрүүнд нь нэг жил байсан бол шинэ журмаар тухайн олгосон газрын ашигт малтмалын нөөцийг дуустал хугацаагаар байгуулдаг болсон.
Бичил уурхай эрхлэх иргэд бүртгэгдээгүй нөхөрлөл, нөхөрлөл, хоршоо гурвын аль нэгийг нь сонгон байгуулна. Энэ нь багадаа есөн хүнтэй байх хэрэгтэй.
-Нөхөрлөл болсон хүмүүс хүсэлтээ өгчихөөд гэртээ хүлээгээд суух юм байна. Эцэстээ хариугаа авах хүртэл хэчнээн хугацаа өнгөрөх вэ?
-Сум, дүүргийн Засаг дарга аймгийн ИТХ-аас бичил уурхайн зориулалтаар тухайн газрын аймгийн тусгай хэрэгцээнд авсан тухай шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдөрт багтаан гэрээ байгуулна.
-Бичил уурхай эрхлэгчдэд банкнаас зээл авах нөхцөл бүрдэх үү?
-Албан ёсоор бичил уурхайчид нөхөрлөл, хоршоо байгуулсан тохиолдолд энэ боломжтой. Хуучин журмаар 500 см куб-ээс дээш хүчин чадалтай техник төхөөрөмж ашиглахыг хориглодог байсан. Амьдралд төдийлөн нийцдэггүй байсан энэ заалтыг өөрчилж, 3500см куб болгосон. Энэ нь цаашдаа бичил уурхайчдын хөдөлмөрийг хөнгөвчлөхийн зэрэгцээ бүтээмжийг нэмэгдүүлж, ашиг орлогыг нэмэгдүүлнэ, улмаар банк санхүүгийн байгууллагатай харилцахад туслана гэж харж байна. Алт-2 хөтөлбөрийн хэрэгжилтийн хүрээнд алтыг орон нутагт худалдан авах эрх зүйн орчин, механизм бий болгосон тохиолдолд Монголбанк, арилжааны банкууд орон нутгийн салбаруудаар дамжуулан алт худалдаж авах боломжтой болно. Ер нь бол холбогдох хууль, тогтоомжид зөвхөн Монголбанк алт худалдаж авна гэсэн заалт байдаггүй. Гэхдээ хүмүүст зөвхөн Монголбанк алт худалдаж авах эрхтэй гэсэн ойлголт нийтлэг байгаа нь ажиглагдсан.
Ер нь бол холбогдох хууль, тогтоомжид зөвхөн Монголбанк алт худалдаж авна гэсэн заалт байдаггүй.
-Бичил уурхайчин болох гээд яваа хүмүүст, ер нь энэ төрлийн үйл ажиллагаа эрхэлдэг хүмүүстэй харилцахад саад тотгор болдог зүйл нь юу вэ. Дэд бүтэц үү, засаглал уу, орон нутаг уу, эсвэл тухайн хүмүүс өөрсдөө юу?
-Ер нь бол нэг л зүйлээс хамаараад, болохгүй байна гэх юмгүй. Бичил уурхай гэдэг олон асуудалтай хамааралтай. Энэ дундаас хамгийн том асуудал нь ажлын байр. Сумын төвд цөөхөн хэдэн төрийн болон хувийн байгууллагад нутгийн иргэд ажиллаж байна. Цөөхөн хэд нь худалдаа наймаа, жижиг бизнес эрхэлж байна, үлдсэн нь мал хариулж байна. Өөр ажлын байр байхгүй. Бизнес хийе гэхээр зах зээлгүй. Бичил уурхайг цаашдаа зөв зохион байгуулж, хувиараа алт олборлох үйл ажиллагааг зохицуулъя гэвэл эдийн засгаа сайжруулж, ажлын байрыг олноор бий болгох хэрэгтэй юм.
-Ярилцлага өгсөнд баярлалаа.