Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нар энэ оны эхээр албан тушаалаа авснаас хойших анхны уулзалтаа пүрэв гарагт хийлээ.
Хоёр улсын удирдагчид гэргий Ким Жун Сук, Мелания Трамп нарын хамт Цагаан ордонд оройн зоог барьсан байна.
Энэ нь Д.Трамп АНУ-ын ерөнхийлөгч болсноосоо хойш Цагаан ордонд гадаад улс орны удирдагчтай барьсан хоёр дахь хүндэтгэлийн оройн зоог байлаа гэж Хөх ордны албаны хүмүүс мэдэгдлээ.
Удирдагчид болон тэргүүн хатагтай нарын хамт хоёр талаас тус бүр найман албаны хүн оройн зоог барьсан аж.
Хоёр талын харилцааг бэхжүүлэх, Умард Солонгосын өдөөн хатгалгыг сөрөн зогсох зэрэг өргөн цар хүрээтэй асуудлуудаар яриа хэлэлцээ хийхийнхээ өмнөх өдөр талууд хамтдаа оройн зоог барилаа.
Вашингтоны цагаар баасан гарагийн өглөө хоёр орны удирдагчдын анхны дээд хэмжээний уулзалт болох юм.
Г.Доржханд