Оюуны өмч, улсын бүртгэлийн газрын гадаад паспорт олгох газар ачаалалтай ажиллаж байна. Тус газар гадаад паспортоо сунгуулах, шинээр авах хүсэлтэй иргэдийн хөлд дарагджээ.
Өдөрт 800 иргэнд гадаад паспорт шинээр олгож байгаа тул иргэд өглөө эрт ирж дугаарлах болжээ. Тус газрын мэргэжилтнээс хэзээнээс эхлэн ийм урт дараалал үүсэх болсныг тодруулахад “Жилийн дөрвөн улирлын турш ийм байдалтай байдаг. Наадмын дараа, хичээлийн шинэ жил дөхөхөөр ачаалал улам нэмэгдэнэ. Тэр үед өдөрт 1200 дугаар олгодог гэв. Бид байгаа ажилчдынхаа тоонд тааруулан өдөрт 800 шинэ паспорт олгох боломжтой. Одоогийн ачаалал дахин санал хураалттай холбоогүй” гэв.
Гадаад паспортынхоо хугацааг сунгах иргэд шууд үйлчлүүлж байгаа бол шинээр авах иргэд эхлээд дугаар авна. Эхний 800 хүн дугаар авснаар өнөөдөр 10.30-д автомат машиныг түгжлээ.
Ангиараа Итгэлт хамбад мөргөхөөр явах гэж буй нэг эмэгтэй, би гурав дахь өдрөө ирээд дугаар авч чадсангүй гээд зогсож байв. Мөн зарим иргэн өглөө эрт ирж, олон дугаар аваад иргэдэд 3000-10 000 төгрөгөөр худалдах болжээ. Иймд бүртгэлийн газрын ажилтан дугаар тараан, нэгээс илүүг авах бол хамт зорчих иргэдийнх нь гадаад паспортыг шалган дугаар олгож байв.
Хэдийгээр нийслэлийн үйлчилгээний төвүүдэд гадаад паспортын хугацааг сунгаж байгаа ч шинээр паспорт авах иргэд зөвхөн Иргэний бүртгэлийн газраар үйлчлүүлж байна.