Өөрсдийгөө “Ирээдүйн хот” хэмээн нэрлэсэн Дубай хот энэ оны сүүлээр өөрийгөө жолооддог, дронтой эргүүлийн машиныг хэрэглээнд нэвтрүүлэхээр болжээ. Ингэснээр хотын цагдаагийн алба дэлхийн анхны робот эргүүлтэй алба болох юм.
Сингапурын Otsaw Digital хэмээх гарааны компанийн хөгжүүлсэн O-R3 робот нь өөрийгөө жолооддог, өөрийгөө цэнэглэдэг бөгөөд авсаархан хэмжээтэй. Тоглоом мэт санагдаж болох ч маш олон зүйлийг чадна.
Жишээлбэл оны сүүлээр хэрэглээнд нэвтрэх O-R3 загварууд “Био хэмжүүрт суурилсан таних систем”-тэй байх бөгөөд эрэн сурвалжлагдаж байгаа эсвэл гэмт хэрэг хийсэн хүнийг тогтоож, цагдаагийн алба руу мэдээлэл дамжуулна.
Хиймэл оюун ухаанд суурилсан учраас ямар нэгэн саад тулгарахад өөрөө тойроод гарч чадна, эсвэл шаардлагатай тохиолдолд эргүүлийн дроноо нисгэх аж.
Дубай хотын цагдаагийн албан Ухаалаг үйлчилгээний хэлтсийн дарга Халид Нассер Аль Разүки “O-R3 роботын камерын дүрсийг албан хяналтын төвд шууд хянаж байх бөгөөд шаардлагатай тохиолдолд цагдаагийн алба хаагчид газар дээр нь очиж үүрэг гүйцэтгэнэ” гэжээ.
Өнгөрсөн тавдугаар сард энгийн иргэдэд туслах зориулалт бүхий REEM роботыг хэрэглээнд нэвтрүүлж буйгаа зарласан. Харин шинээр нэвтрүүлэхээр ажиллаж буй робот нь гэмт хэрэгтнүүдийг олж илрүүлэхэд илүүтэй чиглэжээ.
Дубай хот 2030 он гэхэд цагдаагийн алба хаагчдынхаа 25 хувийг робот болгохоор төлөвлөсөн юм. Үүгээр зогсохгүй Арабын долоон Эмиратын нэг энэ оны сүүлээр Хятадын E-Hang 184 нисгэгчгүй, өөрийгөө жолооддог дрон таксиг үйлчилгээнд нэвтрүүлэх гэж байна.
Эх сурвалж: Engadget