МАХН-ын дарга Н.Энхбаяр Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин өрсөлдөхийг хүссэн ч СЕХ түүнийг нэр дэвшигчээр бүртгэх боломжгүй гэж үзсэн. Иймд Н.Энхбаяр шүүхэд хандсан юм.
Түүнийг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан СЕХ-ны шийдвэр хууль зөрчөөгүй гэж бүх шатны шүүхээс шийдвэрлэжээ. Хамгийн сүүлд буюу энэ сарын 28-нд Улсын дээд шүүх Н.Энхбаярын нэхэмжлэлийг хэлэлцээд, өмнөх шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байна. Анхан болон Захиргааны хэргийн шүүх СЕХ-ны тогтоол хууль зөрчөөгүй гэж үзжээ.
СЕХ-ны тогтоолд Н.Энхбаярыг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан шалтгаанаа ялтайд тооцсон шүүхийн шийдвэрийн хугацаа дуусаагүй байна гэж тайлбарласан юм.