“Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн хүрээнд хийгдэж буй хепатитийн В, С вирүсийн илрүүлэг шинжилгээнд нийслэлийн хэмжээнд 41162 хүн хамрагджээ.
Энэ нь шинжилгээнд хамрагдах 40-65 насны иргэдийн 12.3 хувь нь юм байна.
Зургадугаар сарын 15-наас эхэлсэн хепатитийн В, С вирүсийн илрүүлэг шинжилгээнд албан байгууллагаар нь хамруулж, нийт 49 байгууллагын 40-65 насны 1727 иргэн хамрагджээ. Хепатитийн С вирүсийн эерэг гарсан шинжилгээнд вирүсийн идэвхжил тоолох ажлыг хувийн хэвшлийн 20 лабораториор хийлгэх гэрээг байгуулан ажиллаж байна.
Ирэх есдүгээр сарын 25-ныг хүртэл үргэлжлэх хепатитийн В, С вирүсийн илрүүлэг шинжилгээнд хамрагдах хүсэлтэй, зорилтот бүлгийн буюу 40-65 насны иргэд та бүхэн 2016, 2017 оны эрүүл мэндийн даатгалдаа бүрэн хамрагдсан байх шаардлагатай гэдгийг Нийслэлийн эрүүл мэндийн газраас мэдээллээ.