Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн төслийг Байнгын хороо болон УИХ-аар хэлэлцэхийг дэмжиж, шийдвэрлэсэнтэй холбогдуулан тайлбар хийсэн юм.
“Энэ хуулийн хүрээнд бүрэн тэтгэвэр тогтоолгох эрх үүсгэх босго 20 жил, хувь тэнцүүлсэн бол 10 жил, хэрэв 10 жил хүрээгүй бол халамжийн тэтгэвэр авдаг зохицуулалт бүхий даатгалын тогтолцоог өөрчилж байна. Энэ тоо бол хэвээрээ үлдэх юм. Учир юунд байна гэхээр Нийгмийн даатгалын тухай хуулиар эмэгтэй 30, эрэгтэй 35 жил болгож байгааг хүмүүс андуурч тэтгэвэрт гарах хугацаа нь 10, 15 жилээр нэмэгдчихлээ гэж буруу ойлгоод байгаа юм. Тэгэхээр 20 жил хэвээр хадгалагдана гэдгийг тодорхой болголоо.
Эрэгтэй 35 жил, эмэгтэй 30 жил нийгмийн даатгал төлнө гэдэг асуудал практик дээр буухаар эмэгтэй хүн 48 насандаа тэтгэвэрт гарах бололцоо нээгдэж байгаа бол эрэгтэй нь 53 насандаа эрх нээгдэнэ гэсэн үг. Өөрөөр хэлбэл, 60, 65 гэдэг настай харьцуулахад нас харгалзахгүйгээр 30, 35 жилээр тооцож тэтгэврээ тогтоолгох, тэтгэвэрт гарах шинэ сонголт үүсч байна гэдгийг хэлье. Тэгэхээр тэтгэврийн насыг 1-2 жилээр нэмэгдүүлэх нь хэвээрээ. Гэхдээ энэ хуулийн хүрээнд иргэд өөрсдөө 30, 35 жил нийгмийн даатгалын шимтгэл төлснөөр бас нэг хувилбарт сонголт бий болж байгаа юм” гэдгийг тэрбээр хэлэв.
Энэ хуулиар зөвхөн настай холбоотой асуудлыг шийдвэрлээгүй. Нийгмийн даатгалын хамрах хүрээг нэмэгдүүлж шимтгэлийн орлогын бааз суурийг өргөтгөх хөшүүргүүд оруулж өгсөн аж.
Даатгуулагч тэтгэврийн наснаас хойш ажиллаж болно
Нийгмийн даатгалын сангийн чөлөөт мөнгөн үлдэгдлийг олон нийтийн өмч болгож хуульчилжээ. Өөрөөр хэлбэл, миний, таны, бид бүгдийн хуримтлал үүсгэж өгч байгаа шимтгэл бол олон нийтийн өмч гэсэн үг.
Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулдаг үзэгдлийг таслан зогсоож сангийн чөлөөт үлдэгдлийг дан ганц арилжааны банкинд хадгалуулдаг, илүү эрсдэл багатай байлгах эрхийг нээж өгнө.
Арилжааны банкуудад үндсэндээ нийгмийн даатгалын үндэсний дарга, гишүүд хадгаламжийн дундаж хүүгээс бага хүүтэй хадгалуулдаг байсан. Жишээ нь, хадгаламжийн дундаж хүү 15 хувь байхад 9 хувиар тооцож байршуулаад, 6 хувийн хүүг алдагдуулдаг байсныг энэ Нийгмийн даатгалын ерөнхий хуулиараа зохицуулалт хийсэн. Даатгуулагч тэтгэврийн наснаас хойш ажиллаж болно. Гагцхүү тэтгэврийн насанд хүрсэн иргэний хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалдаг асуудлыг болиулсан гэдгийг тайлбарлав.