Улаанбаатар /МОНЦАМЭ/.Монгол Улсын долоо дахь удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар Баян-Өлгий аймгийн сонгуулийн дүнг будлиантуулсан гэсэн гомдол гаргаж, дахин тоолохыг шаардсан. Энэ хүрээнд Баян-Өлгий аймгийн сонгогчдын саналын дүнд техникийн хяналтын тооллого хийж, дүнг баталгаажуулсныг аймгийн Сонгуулийн хорооноос мэдэгдлээ.
Хяналтын тооллого хийхэд тус аймгийнхны санал автомат машинаар тоолсон дүнтэй таарсныг онцлов. Баян-Өлгий аймаг 89 хэсэгтэй. 89 хэсгээс 50 хувь буюу 42 хэсэгт зургадугаар сарын 26-ны сонгуулийн өдөр техникийн тооллого хийжээ. Үлдсэн 47 хэсэгт нь техникийн тооллого хийх шийдвэр гарсан учир Баян-Өлгий аймгийн гурван намын хороодод зургадугаар сарын 29-нд албан бичиг хүргүүлж, техникийн тооллогод ажиглагч оролцуулах хүсэлт тавьсан аж.
Нэр дэвшигч С.Ганбаатарын саналыг луйвардлаа хэмээн мэдэгдсэн МАХН-аас хяналтын тооллогод оролцохоос татгалзжээ. Мөн АН-аас хяналтын тооллогод оролцох шаардлагагүй гэж мэдэгдсэн байна. Харин МАН-аас дөрвөн ажиглагчийг байлцуулан гар тооллого хийж дүнг баталгаажуулсныг Баян-Өлгий аймгийн Сонгуулийн хорооныхон тодотголоо.
Баян-Өлгий аймаг нийт 58910 сонгогч санал өгөхөөс 39253 нь санал өгчээ. Тэдний 19332 нь МАН-аас нэр дэвшигч М.Энхболдыг дэмжсэн бол АН-аас нэр дэвшигч Х.Баттулгын төлөө 14218, МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатарт 5205 нь саналаа өгсөн байна. Харин 498 иргэн хэнийг нь ч дэмжээгүй аж.
Б.Заяа