ХБНГУ-ын засгийн газраас тус улсад удахгүй айлчлах гэж буй Туркийн Ерөнхийлөгч Режеп Таийп Эрдоганыг Вашингтон дахь Туркийн элчин сайдын яамны гадаа болсон эмх замбараагүй байдалд оролцож, АНУ-ын хууль сахиулах албанаас шалгагдаж буй бие хамгаалагчдаа дагуулж ирэхгүй байхыг хүссэн байна.
Мэдээж дэлхийн аль ч улсын тэргүүн өөрийн хамгаалагчидтайгаа явах эрхтэй ч “Их-20”- ийн уулзалт болох Хамбург хотноо курдын тусгаар тогтнолыг дэмжигчид олноороо амьдардаг учраас ямар нэгэн асуудал үүсэхээс урьдчилан сэргийлэх нь Германы Засгийн газрын үүрэг юм. Улс орнуудын удирдагчид хууль ёсны хугацаандаа хэд хэдэн удаа гадаадын улсад айлчилдаг билээ.
Айлчлалын үеэр төрийн тэргүүнүүдийг маш олон хүмүүс дагаж явах ба үүнээс гадна Ерөнхийлөгч хувийн эд зүйлс, тээврийн хэрэгслээ хүртэл авч явдаг. Ингээд та бүхэнд дэлхийн зарим улсын тэргүүнүүд хэрхэн аялдаг болохыг хүргэе.
Дэлхийн хамгийн нөлөө бүхий, баян орнуудын нэг АНУ-ын төрийн тэргүүн байна гэдэг амаргүй. АНУ-ын Ерөнхийлөгч байнгын өндөр хамгаалалтад байдаг. Тэрээр гадаад дотоодын айлчлал хийх үеэрээ Air Force One нисэх онгоцоор зорчдог. Ерөнхийлөгчийн хувийн өрөө онгоцны хамарт байрладаг. Өрөөнд ор болдог хоёр буйдан байх ба цонхондоо товчлуураар хаагдаж, нээгддэг хөшигтэй.
Цагаан ордны өмнөх эзэн Ерөнхийлөгч Барак Обамагийн үед өрөөнд нь охидод нь зориулсан видео тоглоом байдаг байжээ. Air Force One нисэх онгоц нь цагт 180 мянган ам. доллар зарлагaддаг. Мэдээж энэ мөнгө нь америкийн иргэдийн халааснаас гарна. Тус онгоцонд 76 зорчигч, нислэгийн багийн 26 гишүүн багтана. Онгоцны дээвэр тэр чигээрээ аюулгүй байдлыг хангах нууц тоног төхөөрөмжөөр тоноглогдсон байдаг. Үүнд радарын эсрэг төхөөрөмж, цахим халдлагыг илрүүлэгч мэдрэгч, хэт улаан туяаны мэдрэгчтэй пуужин гэх мэт багтдаг. Онгоцыг явдал дунд нь шатахуунаар цэнэглэх боломжтой ч Ерөнхийлөгч зорчиж байгаа үед үүнийг аюултайд тооцдог байна.
Ерөнхийлөгчийн онгоц аюулгүй бөгөөд тав тухтай байх ёстой гэж үздэг бөгөөд тансаг, гоё байх нь тийм ч чухал биш аж. Одоогийн Ерөнхийлөгч Доналд Трампын хувьд Air Force One онгоц тансаг зэрэглэлийн эд хогшлоор дүүрсэн, ваннын өрөө нь тэр чигээрээ гантиг чулуугаар хийгдсэн, алтаар чимэглэж, дээр нь “Трамп” гэж бичсэн тавилгуудтай өөрийнх нь хувийн онгоцноос тэс ондоо юм. Түүний гадаадын анхны айлчлалын үеэр нислэгийн багийнхан түүнд гэртээ байгаа юм шиг мэдрэмж төрүүлэхийн тулд өдрийн зоогонд дуртай кетчуптэй шарсан махыг бэлтгэн өгч байжээ.
Саудын Арабын хаан Салман ибн Абдул-Азиз Аль Сауд
Саудын Арабын хаан өөрийнхөө дураар аялж чаддаг. Учир нь түүний удирдаж буй орон дэлхийд газрын тосны экспортоор тэргүүлэгч баян орон юм. Энэ жилийн эхээр тэрээр Индонези улсад ес хоногийн айлчлал хийсэн бөгөөд айлчлахдаа 506 тонн тээш авч явсны дотор Мерседес Бенц маркийн хоёр лимузин, хувийн хоёр ч цахилгаан шат багтжээ. Түүнийг дагалдаж 600 хүн явсан ба тэр дотор хааны цусны 25 ханхүү байсан аж. 2015 оны есдүгээр сард Саудын Арабын хаан Вашингтон хотод байрлах Four Seasons зочид буудлын бүх 222 өрөөг авсан ба өмнө нь тус буудалд буудаллахаар захиалга өгсөн иргэдийг буудлын удирдлагууд адил зэрэглэлийн өөр буудлуудад буулгахаас өөр аргагүйд хүрсэн гэдэг.
Хааныг хүрэлцэн ирж буйтай холбогдуулан Four Seasons зочид буудлын удирдлагууд машины гараждаа хүртэл хивс дэвссэн гэнэ. Зочид буудлын толь, ширээ, гэрэл чийдэн, өлгүүр гээд бүх тавилга, эд хогшлуудыг алтаар чимсэн байна. АНУ-д айлчлахаасаа өмнө Саудын Арабын хаан Францад айлчилсан ба түүнд болон түүний 1000 гаруй зочдод зориулан бүхэл бүтэн нэг наран шарлагын газрыг чөлөөлж өгч байжээ.
Ливийн удирдагч Каддафи
Хурандаа Каддафи Ливи улсыг 42 жил удирдсан нэгэн. Ливийн нийслэл Триполид тэрээр маш өндөр хамгаалалттай, гэнэтийн ямар нэг зүйл тохиолдоход зугтаж гарах олон тооны газар доорх хонгилуудтай цогцолборт амьдардаг байсан. Гадаадын улс оронд айлчлах үеэрээ Каддафи өөрийн аварга том, тансаг асрыг авч явдаг байсан нь олон ч улсын нийслэлд сүндэрлэж байсан түүхтэй. Асар нь маш хүнд жинтэй байсан тул дангаар нь тусгай ачааны онгоцод тээвэрлэдэг байсан аж.
Үүн дээр тэрээр нэмж хэдэн тэмээ авч явдаг байж. Хурандаагийн хувийн хамгаалалтад тусгай бэлтгэгдсэн 40 бие хамгаалагч явдаг байсан ба бүгд эмэгтэй цэргүүд байсан гэдэг. Эдгээр бие хамгаалагчдаа Каддафи өөрийн биеэр сонгодог байсан ба эдгээр бүсгүйчүүд нь бүгд цэвэр ариун байх тангараг буюу эр хүнтэй суухгүй байх амлалт өгдөг байсан гэнэ.
Бүсгүйчүүд бүгд эмэгтэйчүүдийн цэргийн академийг төгссөн байх ба албан үүргээ гүйцэтгэж явахдаа нүүрээ будаж, өндөр өсгийтэй цэргийн гутал өмсөх ёстой байсан аж. Гадаадын оронд айлчлахдаа асар авч явдаг нь Муаммар Каддафи цахилгаан шат болон өндрөөс айдагтай холбоотой гэж үздэг. Амьд байхдаа тэрээр өндрөөс байнга зайлсхийдэг байсан гэж ярьдаг.
Улс орон хаалттай байх тусам удирдагч нар нь хэрхэн, ямар тээврийн хэрэгслээр зорчдог талаарх мэдээлэл ч хомс болдог. Хойд Солонгосын удирдагч нарын хувийн амьдралын талаар бидэнд мэдээлэл маш цөөн. Одоогийн удирдагч Ким Жон Уны аав Ким Жон Ил нисэхээсээ илүү галт тэргээр зорчихыг илүүд үздэг байжээ. ОХУ болон БНХАУ-д л айлчилж байсан түүний хувьд галт тэрэг нь илүү найдвартай, боломжийн байсан болов уу. Түүний хүү Ким Жон Ун хааяа тусгай тоноглогдсон онгоцоор зорчдог талаар барууны хэвлэл мэдээллээр бичдэг.
Өмнөд Солонгосын засгийн газарт ажилладаг нэгэн эрхмийн хэлснээр Ким Жон Ун нисэх онгоц удирдах ямар ч мэдлэггүй хирнээ нисэх онгоцны жолооны ард суух дуртай нэгэн гэнэ. Өнгөрсөн жил барууны хэвлэлүүдэд Ким Жон Уныг дотоодын айлчлал хийх үедээ зөвхөн өөрт нь зориулсан бие засах өрөөтэй тусгай машин дагалдаж явдаг талаар бичиж байжээ. Хойд Солонгосын удирдагчийн бие засах үйл явц маш өндөр нууцлал дунд явагддаг ба энэ нь Хойд Солонгосчууд удирдагчаа бурхан мэт тахин шүтэж, бурханд бие засах шаардлага байхгүй гэж үздэгтэй холбоотой гэнэ.
Ромын Пап гадаадад айлчлах багт Ватиканы төрийн албан хаагчид болон Пап ламын хэвлэлийн албаны цөөн ажилчин багтдаг. Хүмүүс Пап ламын дагуулуудыг “мини Ватикан” хэмээн албан бусаар нэрлэдэг аж. Мэдээж хамгаалалтын албаныхан Пап ламын багт багтана. 2015 онд АНУ-д айлчлах үеэр Ватиканы аюулгүйн албаныхан Америкийн талтай хамгаалалтын талаар удаан ярилцсан гэдэг.
Түүнчлэн Пап Франциск англи хэлээр сайн ярьж чаддаггүй учраас түүний багт орчуулагч дагалдан явдаг аж. Ромын Пап лам дэлхийн бүх католик шашинтнуудын тэргүүн гэгддэг ч тэрээр гадааадад айлчлахдаа сүр дуулиан болдоггүй аж. Түүнд тусгай нисэх онгоц гэж байхгүй. Түүнийг гадаадад айлчлах үеэр Ватикан Италийн Alitallia агаарын тээврийн компаниас энгийн зорчигч тээврийн онгоц түрээслэн авдаг гэнэ. Онгоцонд Пап ламаас гадна түүний туслахууд болон сэтгүүлчид сууж явдаг аж.
Ромын Пап ламын зорчиж буй онгоц бусад онгоцнуудаас ялгарах ганц онцлог гэвэл зорчигчдын суудлын толгой хэсэгт байрлах Пап ламын сүлд тэмдэгтэй алчуур. Түүнчлэн Пап Франциск өөрийн жижиг аяны цүнхээ байнга авч явдаг. Цүнхэндээ тэрээр сахлын хутга, мөргөлийн ном, тэмдэглэлийн дэвтэр болон ном зэргийг авч явдаг гэнэ.
Эх сурвалж: ВВС