МХБХ, “Арвайн Үндэс” ХХК-тай 3 дахь жилдээ хамтран зохион байгуулж буй 100 сая төгрөгийн шагналын сантай “Хүрхрээ үндэсний дээд лиг”-ийн есдүгээр тойргийн тоглолтууд болов.
Эхний дөрвөн тойрогт дараалан ялалт байгуулж, хэний ч санаанд оромгүй амжилтыг үзүүлсэн "Атлетик 220" клуб сүүлийн дөрвөн тойрогт хожлын бараа хараагүй байсан. Тэдний энэ удаагийн өрсөлдөгч нь Сэлэнгэпресс байлаа. Тоглолтын эхний үед Атлетикийн хаалгач Э.Мөнх-Эрдэнэ хоёр ч удаа ноцтой алдаа гаргаж, түүнийг нь "Сэлэнгэпресс" клубийн нэр нэгт довтлогч Б.Мөнх-Эрдэнэ ашиглан хоёр гоол оруулаад авсан. Гэхдээ энэ тоглолтын гол баатар нь "Атлетик 220" клубийн довтлогч Н.Наранболд байсан бөгөөд тэрбээр 13, 50, 78 дахь минутад гурван гоол оруулж, улирлын анхны хеттрикээ хийсэн байна.
Үндсэн цаг дуусахын өмнө О.Баяржаргал, Б.Өлзий-Од нар талбайгаас хөөгдсөнөөр Сэлэнгэпресс тоглолтыг есүүлээ дуусгажээ. Хоёрдугаар үед сэлгээгээр талбайд орж ирсэн А.Тэмүүжин тоглолтын эцсийн цэгийг тавьснаар Атлетик энэ тулаанд 4:2-оор хожсон байна. Тэд 17 оноотой болж, хүснэгтийн эхний дөрөвт бичигдсэн хэвээр байна. Харин Сэлэнгэпресс 10 оноотой, долдугаар байр руу ухарчээ.