“Ногун” комикийн бүх дугаар таны гар утсанд

GoGo.mn

2017-07-12 12:00 GMT+8

Байгаль экологийн танин мэдэхүйг хөгжүүлэх адал явдалт комик цуврал болох “Ногун” хүүхэд багачуудын шимтэн унших дуртай номын нэг хэдийнэ болжээ.

2014 онд анхны дугаараа өлгийдөн авч, 2016 онд аппликэйшнээ танилцуулж байсан “Ногун” комик цуврал өнөөдөр нийт 11 дугаарыг хэвлэмэл байдлаар эрхлэн гаргасан. Үүнээс эхний гурван дугаарыг цахим ном болгон хүүхэд багачууддаа хүргээд байгаа билээ.

Тэгвэл энэ удаад “Ногун” комикийн ах эгч нар нь цувралын бүх дугаарыг аппликэйнд оруулж хаана ч, хэдийд ч унших боломжийг хүүхэд багачууддаа олгож байна. 

Ногун ба түүний нөхдийн адал явдал, сонирхолтой түүхийг дуу, дүрстэй илүү сонирхолтой хэлбэрээр хүссэн газраасаа, хүссэн үедээ уншихын зэрэгцээ байгаль дэлхийгээ хайрлах ухааныг суралцаж, экологийн танин мэдэхүйгээ тэлэхэд нь тусалж энхрий бяцхан үрсдээ оюуны хөрөнгө оруулалт хийгээрэй, ээж аавууд аа.

“Ногун” аппликэйшнийг утсандаа суулгахад үнэгүй. Харин дугаар тус бүр нь (Android) Playstore-т 5000 төгрөг, (iOS) App store-т 2.99 ам.доллароор худалдаалж байна.

GoGo Facebook Хуудас
 
 
Мягмар гарагаас эхлэн нийслэлийн төв зам болох Энхтайваны өргөн чөлөөгөөр баруунаас зүүн чиглэн явах жолооч нарт зүүн эргэхийг хориглолоо. Нийт долоон уулзвараар зүүн эргэх хориотой болов. Та энэ шийдвэрийг дэмжиж байна уу?
Нийт 287 санал өгсөн байна.

Дээшээ