Маргааш зөөврийн саналын хайрцгаар санал авна


2017-07-05 10:55 GMT+8

Монгол Улсын Ерөнхийлөгчийн дахин санал хураалт явуулахтай холбогдуулан маргааш зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар  санал хураана хэмээн Сонгуулийн eрөнхий хорооноос мэдээллээ. Явуулын хайрцгаар улсын хэмжээнд нийт 28045 хүн саналаа өгөхөөр бүртгүүлсэн. Үүнээс 5349 иргэн нийслэлд зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар саналаа өгнө.

Сонгуулийн eрөнхий хорооны мэдээлж буйгаар, зөөврөөс санал авах таван төрлийн сонгогч байдаг. Тухайлбал,

  • Өвчний улмаас сонгуулийн хэсэгт саналаа очиж өгөх боломжгүй эмнэлгийн магадлагаатай иргэд
  • Баривчлагдсан, саатуулагдсан иргэд
  • Дайчилгаанд байгаа хүмүүс
  • Албадан саатуулагдсан иргэд
  • Санал авах байранд ажиллаж байгаа хүмүүсийн саналыг зөөврөөр авна.

GoGo Facebook Хуудас
 
 
МАН-ын даргад эдгээр хүмүүсийн хэнийг нь та дэмжих вэ?
Нийт 2975 санал өгсөн байна.

Дээшээ