Улсын цолд ойрхон бөх буландаа өнгөрсөн сард Бүх цэргийн наадмаар түрүүлэн аймгийн хурц арслан цол хүртсэн Говь-Алтай аймгийн Чандмань сумын харьяат Балганы Хишигбаатарыг урьж, ярилцлаа.
-2017 оны анхны цол олгох барилдаан болох Бүх цэргийн наадамд түрүүлж аймгийн хурц арслан боллоо. Сэтгэгдлээсээ хуваалцана уу.
-Баяртай байгаа. Бүх цэргийн наадам надад их өгөөжтэй. Би 2012 онд их шөвөгт үлдээд цэргийн харцага цол хүртэж, амжилтын гараагаа эхэлж байсан юм. Тийм учраас миний хувьд Бүх цэргийн наадамд их ач холбогдол өгч барилддаг. Энэ жил бэлтгэл маш сайн хийсэн. “Хантайшир” дэвжээндээ хийгээд улсын харцага Г.Элбэг багшийн удирдлага дор “Их шавь” дэвжээнд бэлтгэл хийсэн юм.
Би Говь-Алтай аймгийн Чандмань сумаас Бүх цэргийн наадамд түрүүлсэн гурав дахь бөх боллоо. Надаас өмнө улсын гарьд Н.Ганбаатар, начин Д.Лхагвадорж нар түрүүлж байсан түүхтэй. Хоёр ахынхаа амжилтыг давтаж Бүх цэргийн наадамд түрүүлсэндээ их бэлэгшээж сууна. Нэг аймгийн нэг сумаас гурван бөх Бүх цэргийн наадамд түрүүлнэ гэдэг ховор тохиолдол.
-Барилдаанууд хэр болов. Үе тэнгийн залуучуудтай түргэн шуурхай барилдсаар түрүүллээ.
-Бүх өрсөлдөгч чанга байлаа. Адилхан бэлтгэл сайтай залуучууд барилдсан учраас амархан барилдаан гэж байхгүй шүү дээ.
-Үзүүр, түрүүнд Батжаргалтай барилдахаар гарахдаа “Хантайшир” дэвжээний дасгалжуулагч, улсын начин С.Багахүүгээс зөвлөгөө авч байгаа харагдсан. Багш нь юу захив.
-Барьцандаа хүрч, яаралгүй барилдаарай гэж зөвлөсөн. Ер нь бүх даваандаа тайван байж, сандралгүй барилдахыг хичээсэн.
-Түрүүлэх бөхийн тоонд зүй ёсоор орж байсан аймгийн арслан О.Хангайг өвдөг шороодуулсан. Хутгах мэхийг хийхээр төлөвлөж гарсан уу.
-Яг бодож, төлөвлөж гараагүй ээ. Барилдааны явцад орчихсон. Хоёр талаасаа бужигнаад л барилцаад авсан. Нэг л мэдэхэд би дээр нь тусчихсан байсан шүү (инээв).
-Бүгд л түрүүлнэ гэж барилддаг. Таны хувьд мөн түрүүлэх зорилготой л байсан болов уу. Түрүүлэх бөх тэр өдөр үнэхээр онцгой байдаг гэлцдэг. Таны хувьд наадам эхлэхээс өмнө онцгой зүйл мэдэрсэн үү. Би сайн барилдах нь дээ гэж бодогдсон уу?
-Говь-Алтай аймгийн “Хантайшир” дэвжээ Мандал амралтын газар наадмын бэлтгэлээ базаадаг. Эндээс хот руу Д.Тангад арслантай хамт хот руу явж байхдаа тоглоом наргианаар “Найз нь хурц арслан болно оо” гээд хэлчихсэн юм. Тэгсэн үнэхээр хурц арслан болсон шүү(инээв). Дараа нь аймгийн арслан Д.Тангад “Нээрээ л хурц арслан болно гэж хэлээд байсан зөгнөөд байжээ” гэсэн.
-Эрэмбэ нэлээн дээшилж аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн баруун магнайд очлоо. Аймаг, цэргийн наадамд тав дахиа шөвгөрсөн үү.
-Тэгсэн. Хоёр түрүү, нэг үзүүр, хоёр удаа зургаа давсан амжилттай.
-Та хурдан шуурхай барилддаг бөхчүүдийн нэг. Барьц сонгоонд хүртэл удаж байхыг би лав хараагүй юм байна. Одоо бол жин ихтэй бөхчүүд олон болсон цаг. Тэд аль болох золгоонд хүрч барилдахыг илүүд үздэг. Хурдан шуурхай барилдах арга барилыг өөртөө хэрхэн суулгасан бэ?
-Миний хувьд жин багатай учраас хурдан барилдахыг боддог. Золгоонд хүрээд удвал хэцүү. Тиймээс түргэн шуурхай барилдахыг боддог юм. Сумын заан байхаас л хурдан барилдахыг эрэмэлздэг байлаа.
-Таны хувьд хэзээнээс үндэсний бөхөөр барилдаж эхлэв.
-Хөдөөний хүүхдүүд барилдаж ноцолдож өсдөг шүү дээ. Миний багаасаа барилдах дуртай байсан юм. Хүүхэд байхдаа овооны наадамд зодоглоно. Сургуулиа төгсөөд хот руу орж ирээд бөх болохоор эргэлт буцалтгүй зориг шуулдсан даа. 2006 онд улсын гарьд Н.Ганбаатар ахтай уулзаад шавь нь болж, хамт бэлтгэл сургуулилалт хийж эхэлсэн юм.
-2013 онд аймгийнхаа баяр наадамд түрүүлж, аймгийн арслан болсон. Тэр наадмаа дурсвал.
-256 бөх барилдаад, аймгийн хурц арслан Ц.Бямба-Очиртой үзүүр, түрүүнд үлдээд түрүүлсэн юм. Бас л удаж төдөлгүй барилдсаар түрүүлж билээ.
-Улсын наадамд хэдэн жил зодоглож байна вэ?
-Өнгөрсөн жил гурвын даваанд өвдөг шороодсон. Түүнээс өмнө хоёр ч удаа нэг даваад унасан юм.
-Та сэрвүү барьцнаас тун сайн барилддаг. Сугадаж, мордох, мушгих мэхнүүдийг голцуу хийж харагддаг. Харин хийж сурах юмсан гэж боддог мэх бий юу?
-Золгооноос барилдаж сурах юмсан гэж боддог. Золгоход бярдуулахгүй болох хэрэгтэй байна.
-Сумын заан цолтой нэлээд удаан барилдсан. Хэдэн онд сумын заан цол авсан бэ?
-2005 онд сумын заан болсон юм. Энэ цолтой долоон жил барилдсан даа.
-Бодибилдингийн тэмцээнээс медаль авч байсан тухайгаа яриач.
-Бөхийн бэлтгэл хийж байгаад бодибилдингийн тэмцээн орчихсон юм. Түүнээс яг бодибилдингээр хичээллээгүй. Улаанбаатар хотын АШТ-ээс нэг алт, нэг мөнгө, нэг хүрэл медаль авч байсан юм.
-Анх улсын цолтой хэн гэдэг бөхийг өвдөг шороодуулж байв?
-2006 оны цагаан сарын барилдаанд улсын харцага Г.Намсрайжавыг нэгийн даваанд өвдөг шороодуулаад их баярлаж билээ. Том цолтой бөхийг хаясан болохоор баярлаж байсан юм.
-Улсын гарьд Н.Ганбаатар багштайгаа олон жил хамт бэлтгэл хийж байна. Багшаасаа урмын үг их сонсдог байх. Сэтгэлд хамгийн тод үлдсэн урмын үгийг хэзээ сонсож байсан бэ?
-2013 онд аймгийн арслан болоод ирэхэд “Одоо л болж байна. Цаашид бэлтгэлээ сайн хийж барилдана шүү” гэж хэлсэн нь санаанаас гардаггүй.
-Нас хэд хүрч байна вэ? Биеийн өндөр жин хэд вэ?
-31 настай. Биеийн өндөр 176 см, жин 102 кг. Энэ жил 100 гаран жинтэй болж байна даа.
-Хэнээс үлгэр дуурайлал авдаг вэ?
-Улсын гарьд Н.Ганбаатар багшийгаа хүндэлж явдаг. Мөн нутгийнхаа бөхчүүдийг хүндэлдэг.
-Улсын начин цолны босгонд тулж ирлээ. Олон жил үндэсний бөхөөр бариладж байгаа хүн улсын цолд хүрэхийн төлөө хөдөлмөрлөж байгаа.
-Тэгэлгүй яахав. Улсын цолтны эгнээнд багтах юмсан гэж мөрөөддөг. Зөв явбал зөөлөн зөөлөн замбуулин гэдэг шиг зөв бодолтой байж, бэлтгэл сургуулилалтаа тасралтгүй хийвэл зүлэг ногоон дэвжээ ивээлээ хайрлах байх аа.
-Ярилцсанд баярлалаа. Улсын цол хүртэхэд тань эргээд уулзахын ерөөл тавья.
-Ерөөлөөр болог. Танай сайтаар дамжуулан намайг үргэлж тусалж, дэмждэг Хилчин спорт хороо, Хилийн цэргийн 0208 ангийн хамт олон, Электриком ХХК-ны н.Гончигсүрэн, н.Барсболд захирал, Ханштайшир дэвжээний багш, дасгалжуулагч нартаа мөн Г.Элбэг багштаа баярлаж, талархаж явдгаа илэрхийлье.