Өнгөрсөн сарын 17-наас 26-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо “Зүүн Азийн Өсвөрийн шатарчдын аварга шалгаруулах тэмцээн 2017” болж, Монголын баг тамирчид тэргүүн байранд шалгарсан.
Энэ тэмцээнд зургаа, арван насны ангилалд хоёр шавь нь аваргын алтан медаль хүртсэн дасгалжуулагч, тамирчин, спортын мастер Б.Ариунбүүвэйтэй ярилцлаа.
-Юуны түрүүнд саяхан Зүүн Азийн Өсвөрийн Шатарчдын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцсонд баяр хүргэе. Шавь нар нь аль төрлүүдэд ямар амжилт гаргав. Хэзээнээс дасгалжуулагч хийж байна вэ?
-Би зургаан настайгаасаа шатрын спортоор хичээллэж эхэлсэн. Дунд сургуульд байхдаа хэсэг хугацаанд багшилсан. Ер нь тэгж анх багшилж, дасгалжуулагч хийж эхэлсэн дээ. Оюутан байхдаа зун Дорноговь аймагтаа очиж хүүхдүүдтэй ажилласан. Тэндээс нэлээд ялгарч гарч ирсэн шавь Г.Халиунаа маань саяны тэмцээнд охидын 10 насны ангилалд рапид, близ, стандарт гэсэн бүх төрөлд алтан медаль авлаа. Охидын 6 насны ангилалд Ч.Азжаргал маань стандарт төрөлд алт, близ төрөл хүрэл медаль авсан.
-Хүүхдүүдтэй ямар арга барилаар ажиллаж байна вэ?
-Хүүхдүүдтэй ажиллахад сэтгэл зүй, хүмүүжил гээд олон талын бэрхшээлүүд гарч ирдэг. Хамгийн гол нь тухайн хүүхдийн сэтгэл зүйтэй тулж ажиллах хэрэгтэй. Багш, шавийн хоорондын харилцаа маш сайн байх хэрэгтэй. Багш шавь гэхээсээ илүүтэйгээр сайн найз болбол илүү ойлголцох юм болов уу гэж боддог. Би нийгмийн ухааны салбараар суралцсан болохоор шавь нарынхаа сэтгэл зүй талаас нь түлхүү анхаардаг. Оюутан байхдаа Солонгосын Сөүлийн их сургуульд нэг жил солилцоогоор суралцах хугацаандаа сэтгэл судлалын хичээлүүдийг илүү их сонирхож судалж байсан маань илүү тус болдог гэж боддог.
Шатраар хичээллэсэн хүүхэд юмыг олон талаас харж сэтгэдэг. Харин сул тал нь бага зэрэг дотогшоо болчих гээд байдаг
-Энэ удаагийн тэмцээнд арав гаруй улсаас тамирчид оролцсон. Шавь нарын чинь хувьд ямар баг тамирчид хамгийн хүчтэй өрсөлдөгчид байсан бэ?
-Тэмцээний хүчтэй өрсөлдөгчид яах аргагүй Вьетнамын баг тамирчид байсан. Нас насны ангилалд шилдэг хүүхдүүдээ авчирсан. Дасгалжуулагчид нь бас дэлхийн хэмжээний шилдэг их мастерууд ирсэн. Маш хүчтэй бүрэлдэхүүн байлаа. Гэхдээ Монголын баг тамирчид бүгдээрээ хичээж, багаараа нэгдүгээр байрт шалгарч чадлаа.
-Эцэг эхчүүд хүүхдээ багаас нь юугаар хичээллүүлэх үү гээд их анхаардаг болсон. Шатрын спортоор хичээллэхийн ач холбогдол, давуу болон сул талыг хэлбэл?
-Хүмүүс хүүхдээ анхааралтай, тэвчээртэй болгохын тулд шатраар хичээллүүлэх сонирхолтой байдаг. Мэдээж сууж сурна, гэхдээ гол нь юмыг олон талаас харж сэтгэхэд ач холбогдолтой. Харин сул тал гэвэл хүүхдүүд бага зэрэг дотогшоо болчих гээд байдаг. Дасгалжуулагч хүний хувьд сайн ярилцаж, харилцан яриа өрнүүлж ийм сул тал бий болгохгүй байхыг хичээх хэрэгтэй.
-Шатрын спортод оргил нас, ид үе гэж байдаг уу?
-Ид үе, оргил нас гээд хэлэхэд хэцүү дээ. Шатрын спортын онцлог нь бараг энэ гэж болох байх. Хоёр жилд нэг удаа шатрын олимп гэж болдог. Саяхан болсон шатрын олимпод наян настай хүн нэгдүгээр ширээнд улсаа төлөөлж оролцож байх жишээтэй.
-Өөрөө шатрын дасгалжуулагч, бас багаасаа шатрын спортоор хичээллэсэн тамирчин хүн. Анхны тэмцээнийхээ талаар дурсвал?
-Хамгийн анх хөдөөнөөс хурган дээлээ өмсөөд л хотод тэмцээнд оролцох гээд ирж байсан даа /инээв/. Анх “Цодгор хүү” тэмцээнд оролцоод тавдугаар байранд орж байсан. Олон улсын тэмцээн гэвэл арван настайдаа Сингапурт Азийн аварга шалгаруулах тэмцээнд орж байсан.
-Монголын хувьд нас нь дээшлэх тусмаа тамирчдын тоо цөөхөн байх шиг харагддаг. Энэ юутай холбоотой вэ. Хүүхдүүд томроод шатар сонирхох сонирхол буурч байна уу?
-Сонирхол нөлөөлөх тал байна. Гэхдээ гол нь системтэй бэлтгэл дутуу байна. Манайд ер нь мэргэжлийн дасгалжуулагч дутмаг байдаг. Бусад улс орнуудад мэргэжлийн дасгалжуулагчийн сургууль төгссөн хүмүүс дасгалжуулагч хийгээд явдаг. Манайд мэргэжлийн сургууль төгссөн хүмүүс гэвэл цөөхөн байгаа Б.Мөнгөнтуул, П.Жигжидсүрэн багш, Ц.Лхагвасүрэн багш гэх мэт.
-Манай шатарчид дэлхийд ямар түвшинд байна вэ?
-Тоон чансаагаараа дэлхийд 60-д жагсаж байна. Манай орны хувьд бусад орны тамирчдыг бодвол нэг сул тал нь гадаадад болж буй тэмцээн уралдаанд тогтмол оролцож, өндөр түвшний тамирчидтай тоглох боломж тааруу байна. Тийм болохоор чансаа ахихгүй байх тал байна. Европын орнуудын тухайд бол тэмцээн уралдаан их болохоос гадна байнга шилдэг тамирчидтай тоглох боломжтой байна.
Хүүхдүүдэд системтэй бэлтгэл дутуу байна
-Хамгийн удаан хэдэн цаг сууж тоглож байв?
-Олон улсын тэмцээн дээр зургаан цаг гаруй тоглож байсан. Олон улсад нэг талд нь цаг гучин минут өгөөд, цагаа дарах болгонд 30 секунд нэмэгдэж, хэрвээ 40 нүүдэл дотор тоглолт шийдвэрлэгдээгүй бол дахиад 30, 30 минут нэмж өгдөг. Тийм болохоор цагийн хувьд маш удаан үргэлжлэх боломжтой байдаг.
-Шатрын спортод сэтгэлзүй хэр чухал вэ?
-Олон цаг тоглохоор сэтгэлзүйн хувьд хэцүү л дээ. Удаан хугацаагаар тоглоход сэтгэлзүйгээ барьж сурах чухал. Сэтгэлзүйгээ барьж сурахад бас нэлээн их цаг хугацаа шаардагддаг юм шиг байгаа юм. Би одоо хүртэл сайн сураагүй л байх шиг санагддаг. Сэтгэлзүйгээ тогтвортой байлгаж чадвал тухайн цагт зөв шийдвэр гаргаж, зөв нүүдэл хийдэг.
Сэтгэлээ барьж чадахгүй, за энийг хожоод л боллоо, энэ сүүлийн өрөг, эсвэл за одоо ингээд л түрүүллээ гэх мэт бодол төрөөд сэтгэл санааны байдалдаа автчихвал тэмцээний үед хэцүү л дээ. Нэг удаа нэлээн том шагналтай тэмцээн байсан л даа. Хожвол гуравдугаар байранд, тэнцвэл наймдугаар байранд орох боломжтой байсан. Тоглолт эхлээд хоёр цаг гаруй болж байхад би давуу байдалтай болж ирээд “за, илүү болчихлоо” гэсэн бодолтой тоглолтоо үргэлжлүүлээд алдаа гаргаад давуу байдлаа алдаж байсан тохиолдол бий.
-Өрсөлдөгчийн гаргаж буй үйлдэл тамирчны сэтгэл санаанд нөлөөлөх тал байдаг уу?
-Янз бүрийн зан чанартай өрсөлдөгчид бий. Албаар нөлөөлөх гэсэн санаатай хүмүүс ч байна, эсвэл өрсөлдөгчөө үл тоомсорлосон дүр төрх гаргах хүмүүс ч бас байдаг. Гэхдээ ямар ч өрсөлдөгчтэй таарсан тухайн өрсөлдөгчтэй биш зөвхөн шатраа л тоглох хэрэгтэй. Жишээлбэл, хүчтэй өрсөлдөгчтэй таарсан үедээ “за энэ хүчтэй өрсөлдөгч, бүгдийг тооцчихсон байгаадаа” гэж бодоод сандрах юм бол өөрийнхөө мэддэг, чаддаг юмаа 100 хувь гаргаж чадахгүй байх тал бий.
-Тэмцээний өмнө бэлтгэлээ яаж хангадаг вэ. Өөрийг чинь хэн дасгалжуулж байна?
-Дасгалжуулагч байхгүй. Монголынхаа шилдэг тамирчидтай өрсөлддөг болохоор өөрөө хувиараа бэлтгэлээ хийдэг.
-Онлайн шатар тоглох бэлтгэл хангахад хэр үр нөлөөтэй вэ?
-Онлайнаар удаан тоглодоггүй, гурван минутын тоглолтууд хийдэг учраас бэлтгэл сургуулилт хангах тал дээр үр дүн бага. Харин гараа давтах, зугаа болгох үүднээс тоглодог.
-Хүүхдээ шатрын спортоор хичээллүүлэхийг сонирхож буй эцэг, эхчүүд байж магадгүй. Хэдэн настайгаасаа шатрын спортоор хичээллэж эхэлбэл зүгээр байдаг вэ?
-Яг тоо хэлэхэд хэцүү. Саяхан гурван настай Оросын нэг хүүхэд их сайн тоглож байсан. Гол нь хүүхдийг тухайн орчинд нь оруулаад сонирхож байна уу гэдгийг харах хэрэгтэй. Хүүхэд өөрөө шатар сонирхохгүй байвал хүчээр зааж сургаад тэр нь ямар ч үр дүнгүй л дээ. Хүүхдээ шатарт хэр их сонирхолтой байна вэ гэдгийг ажиглаад шийдэх хэрэгтэй байх.
-Спортын өндөр амжилт хүсье. Ярилцсанд баярлалаа.
Ярилцсан Ц.Сувданцэцэг