Юнивишн орон даяар нэвтэрч эхэллээ

Бизнес мэдээ

2017-07-06 08:57 GMT+8

Улсын их баяр  наадмыг тохиолдуулан  энэ зуны хамгийн том технологийн “тэсрэлт”-ийг Юнивишн ОРОН ДАЯАР эхлүүллээ.

Түрүүлж алхана уриатай Юнител группын Юнивишн компани Монгол хүн бүрийг технологийн хөгжлөөр дамжуулан дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхуулах  зорилгоо нэг шатаар ахиуллаа.  Энэ бол шилэн кабельд суурилсан гурвалсан үйлчилгээг орон даяар нэвтрүүлж эхэлсэн явдал юм.

Дэлхийн технологийн дэвшил болсон IPTV, интернэт, суурин утасны гурвалсан үйлчилгээг Юнивишн компани 2011 онд Монгол Улсад анхлан нэвтрүүлж байсан билээ. Тэгвэл үүнээс 6 жилийн дараа тус үйлчилгээг орон даяар нэвтрүүлэх их бүтээн байгуулалтын ажлыг 100 хувь Монгол инженерүүдийн ур ухаанаар амжилттай эхлүүлээд байна.

Өрхийн гурвалсан үйлчилгээ тавиулсан орон нутгийн иргэд телевизийн сувгаа 96 цагаар ухрааж, нөхөж үзэх, 2000 гаруй кино, контентыг  IPTV-ээсээ  түрээслэх боломжтой юм байна. Мөн өндөр хурдны интернэтэд олуулаа нэгэн зэрэг холбогдож  суурин утсаараа сүлжээндээ үнэгүй ярих зэргээр  гэртээ дэлхийн технологийн хөгжлийг хүлээн авах өргөн боломж бүрдэж байгаа юм.

Бид эхний ээлжид эх орны наран ургах зүг буюу Дорнод аймаг тэргүүтэй Хэнтий, Дорноговь, Өмнөговь, Төв, Сэлэнгэ, Өвөрхангай гэсэн  зүүн болон төвийн аймгуудад Монгол түмний их баяр наадмыг тохиолдуулан амжилттай сүлжээгээ нэвтрүүлж өрхийн болон байгууллагын хэрэглэгчдэдээ гурвалсан үйлчилгээний суурилуулалтаа  хийж эхлээд байна.

Хөгжилд түүчээлэгч Монгол компани-Юнивишн

Лавлах: 1424, 77118811

GoGo Facebook Хуудас
 
 
Цагаан сарын бэлгэндээ үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн сонгоход юу саад болдог вэ?
Нийт 3186 санал өгсөн байна.

Дээшээ