Баяр наадамтай холбогдуулан Нийслэлийн цагдаагийн газраас мэдээлэл хийлээ.
Хурлын эхэнд цагдаагийн байгууллага долдугаар сарын 6-14-нийг дуустал өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллаж байгааг дуулгав.
Цагдаагийн хүрээний 58 байгууллагын 3824 албан хаагч Хүй долоон худаг, Төв цэнгэлдэх хүрээлэн, Сурын талбай зэрэгт гэмт хэргээс урьдчилан сэргийлж ажиллах юм.
Мөн нийслэлийн ногоон бүс, гудамж талбайд 698 хөдөлгөөнт эргүүлэг үүрэг гүйцэтгэхээс гадна гэмт хэргийн мэдээлэл хүлээн авч шуурхай шийдвэрлэх 24 цагийн гурван постыг байршуулах аж.
Мөн Нийслэлийн онцгой байдлын газартай хамтран завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллахаар төлөвлөжээ.
Үүний сацуу Төв цэнгэлдэх, Хүй долоо худагийн 51 байршилд камер байршуулж гэмт хэргээс урьдчилан сэргийлэх юм байна.